Жүжигчин Жессика Альба нөхөр Кэш Уоррентой гэрлээд аль хэдийнэ таван жилийг ардаа орхиж, хоёр хүүхдийн эцэг эх болсон ч тэдний гал халуун хайр хэвээрээ байна. Холливудын бат бөх гэр бүлийн түүхийг бичиж яваа тэд үдийн хоолонд орох үеэр паппарацууд энэ гэрэл зургийг буулгаж авчээ.
Жессика Альба 2004 онд "Fantastic Four" киноны зураг авалтын үеэр Кэш Уоррентой танилцсан юм. Тэд анхны харцаар л бие биедээ дурлаж, эртнээс бие биеэ мэддэг байсан мэт санагдаж, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх хүн нь мөн гэж бодогдсон тухайгаа Жессика Альба найздаа тэр дор нь сэтгэл хөдлөн ярьсан байдаг. Тэд гурван жилийн дараа сүй тавьж, 2008 онд хуримаа хийсэн юм. Тэд одоо тав, хоёр настай хоёр бяцхан охинтой.