Реалити шоуны од Ким Кардашиан амаржсанаасаа хойш сар хагасын хугацаанд усанд хаясан чулуу мэт гэртээ нам бүгсний эцэст өчигдөр ээжийнхээ телевизийн шоунд оролцож, анх удаа олны өмнө гарлаа. Тэрээр ээжийнхээ шоунд амжилт хүсч богинохон мэндчилгээ дэвшүүлсэн байна. К.Кардашиан хэлэхдээ ээжийнхээ шинэ шоунд амжилт хүсээд хажууд нь биеэрээ байж чадахгүй ч гэсэн өдөр бүхэн нэвтрүүлгийг нь үзэж байгаа гээд “Одоо би амьдралд илүү хайртай болсон. Гэртээ хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй байгааг минь ойлгоорой” гэжээ.
Ийнхүү Ким Кардашиан ээжийнхээ ток шоунд түрхэн хугацаанд зочилсон нь Крис Женнерийн нэвтрүүлгийн рейтингийг өсгөсөн байна. Хэсэг хугацаанд хэвлэлээс нуугдсаны эцэст телевизээр гарахаа Instagram-aaр зарлан байж Крис Женнерийн шоунд оролцсон нь ч ийм зорилготой байжээ.
Өмнө нь хэвлэлийн хуудаснаа өдөр алгасахгүй гардаг байсан Ким Кардашиан Норт Уэст охиноо асраад шинэ тохижуулсан харшдаа амьдарч байгаа юм.
Ким Кардашиан ийм зураг нийтэлж фэнүүдээ дахиад л хуурав. Энэ зургийг тэрээр хүүхэдтэй болохоосоо өмнө авахуулж байжээ.