Гүн Уильямынх угсаа залгамжлагч ханхүүтэй болсон энэ баярт өдрүүдэд Их Британийн хатан хааны гэр бүлийн хамгийн цуутай гишүүн агсан Диана гүнжийг дурссан кино дэлгэцнээ гарах гэж байна. Диана гүнжийн амьдралын сүүлийн хоёр жилийг харуулсан энэхүү киногоор тухайн үедээ дэлхий дахиныг шуугиулж байсан түүхэн мөчүүдийг дахин нэг удаа дэлгэцээр харах боломж олгожээ. Жүжигчин Наоми Ваттс Диана гүнжийн дүрд тоглохдоо түүний хийж байсан үйл хөдлөл, хувцас хэрэглэл бүгдийг яг ижил байлгах гэж хичээжээ.
Гүнж амиа алдахаас долоо хоногийн өмнөх зураг. Тэрээр сүйт залуу Доди Аль Файедтай түүний дарвуулт завиар зугаалж явахдаа ганцаархнаа тавцан дээр далай ширтэн гунигтай сууж буй энэ зураг тухайн үедээ хэвлэлээр нэг шуугиан тарьж байв.
Газрын минад нэг хөлөө алдсан Ангол охинтой Диана гүнж Африкт зочилж явахдаа уулзжээ.
1997 оны зургадугаар сарын 3. Түүнийг балет үзэхээр ирэх үед тэрбумтан Мухаммед олж хараад, хүү Додитойгоо танилцуулахаар шийдсэн гэдэг. Энэ явдал Диана гүнжийг эмгэнэлт хувь тавиланд хөтлөнө гэдгийг тэр үед хэн мэдэх билээ.
Диана гүнжийн хамгийн алдартай зургуудын нэг. Түүний хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн ажлуудаас хамгийн их анхаарал тавьсан нь газрын миныг хориглож, цэвэрлэх тухай байсан юм.
1996 оны арваннэгдүгээр сар. Хунтайж Чарльзаас салаад хоёр сарын дараа Диана гүнж Австралид очсон юм. Түүний айлчлалын цаад зорилго нь өөрийн дурлалт залуу, эмч Хаснат Хантай уулзах байсан гэлцдэг.
1997 оны эхээр авсан энэ паппарац зураг Диана гүнж, тэрбумтан Доди Файед нарын харилцаа гүнзгийрсэн болохыг нийтэд харуулсан юм. Гүнж өмнө нь Чарльзаас өөр ямар ч эртэй ийм ойр дотно зургаа авахуулж байсан удаагүй.
1995 оны арваннэгдүгээр сар. Диана гүнж BBC телевизэд дуулиантай ярилцлага өгөв. Тэрээр нөхөр нь хэрхэн хуурч, Камиллатай холбоо харилцаатай хэвээр байгаа тухай "Бид гурвуулаа гэрлэсэн" хэмээн ярьж, бүхнийг илчилсэн юм.
Энэ бол Дианнагийн сүүлчийн зураг. Тэрээр 1997 оны наймдугаар сарын 30-ны оройн 9 цаг 50 минутад Парисын Риц зочид буудлын хаалгаар гарч явааг харуулжээ. Тэрээр эндээс гарч яваад паппарац зурагчдаас зугтах гэж оролдож байгаад машины осолд орж нас барсан билээ.