Эртний сурвалж бичигт өгүүлснээр 200-гаас дээш наслахыг ер бусын явдал гэж үздэг байжээ. Хүн урт удаан наслахад тухайн хүний гениэс гадна, байгаль цаг уур, хоол хүнс гээд юм юм л нөлөөлдөг биз. Сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр бол дараах хүмүүсийг ер бусны урт насалсан хэмээн бичжээ. Бодит хүн ч байж болох, зарим нь домог байж ч болох.
950 насалсан Ной.
Ной бол Библд гардаг нэг санваартан лам. Домгоор бол дэлхийн усан галав болоход тэр 600 настай байсан гэдэг. Тэгээд бурхан түүнд хүн төрөлхтнийг аврах хөлөг бүтээх багаж бэлэглэж гай зовлонгоос олныг аварсан байна. Усан галаваас хойш Ной дахиад 350 жил амьдарчээ. Усан галав хүртэл ер нь лам нар бараг 1000 насалдаг байсан гэнэ. Бүх дэлхийн усан галавын дараагаар энэ нас арай богиносч Нойн хүү Сим гэхэд л 600 насалсан гэнэ.
Пэн Жу 880 насалсан.
Хятадын Шар их эзний удам Пэн Жу ер бусын урт насалжээ. Пэн Жу бол Шан династи буюу манай эрнийн өмнөх XYII-XI зуунд олон хааны үед амьдарч байсан хаан. Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч гэсэн их залуу харагддаг байж. Тэр 49 эхнэр 54 хүүхэдтэй байсан. Шан династийн эзэн түүнээс урт насалдаг нууцын нь тухай асуухад “Миний амьдрал маш олон дайн самууныг үзэж тууллаа. Би хэзээ ч цадталаа идэж байсангүй, тэгээд л ийм хэрзгэр байгаа юм. Одоо ингээд хойч үеэ үзнэ гэхээс айж байна. Яах гэж ч удаан амьдрах билээ” гэсэн гэдэг. Үхэл түүнийг өөрийнхөө жагсаалтад бичихээ мартсанаас ингэж урт насалсан гэдэг яриа байдаг.
Үхэшгүй йог Деврах Баба 250 насалсан.
Ямуна мөрний эрэг дээр амьдарч байсан Баба бол йогийн их гэгээнтэн, түүний амьдралын туршид баячуудаас аваад ядуус , эрдэмтэн мэргээж, улс төрчид гээд л олон мянган хүн түүнийг зорьж очиж байсан хүн. Баба ямар ч хоол хүнс иддэггүй, зөвхөн голын ус л уудаг байсан гэдэг. Тэр усан дор ороод амьсгалаа түгжин 30 минут байж чаддаг байж. XY зуунд төрсөн тэрээр 1989 онд нас барсан билээ.
Ли Линъюань 256 жил амьдарсан.
Юэнь бол тулааны урлагийн мастер байсан хүн. Урт удаан амьдарсныхаа нууцыг тэр “зүрхээ чагнаж нам гүм байх, яст мэлхий шиг суух, тагтаа шиг нисч, нохой шиг унтах” гэсэн байдаг. Трэ бидийнхээ дотоод хүчин чадлыг бүрэн ашиглаж чадвал хүн бүр 100-гаас илүү насалж чадна гэж хэлсэн байдаг. Ли 23 эхнэр, 180 хүүхэдтэй байсан. Ли 1933 оны тавдугаар сарын 6-нд 256 насандаа өөд болсон.
Генри Женкинс 169 насалсан
Английн Йоркшир мужийн Женкинс 1501 онд төрж 1670 онд талийгаач болжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд лорд Хорнбигийн шилтгээнд алба хааж байсан гэнэ. Түүний шарилынх нь хөшөөн дээр “...Гайхамшигтай удаан амьдарч наасн өөд болсон түүнийг 1670 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр энд оршуулав” гэсэн байдаг.
Сарра бүсгүй 127 жил насалсан.
Сарра бол Авраамын эхнэр байж Исаакийг төрүүлсэн. Библд өгүүлснээр Авраам руу гурван хүн ирж Сарра түүнд хүү төрүүлж өгнө гэж хэлж. Гэтэл Сарра бараг 90 нас хүрч байсан болохоор Авраамын инээд хүрч байсан гэдэг. Гэтэл үнэхээр Сарра Исаак хүүг төрүүлж. Библьд өгүүлснээр Сарра 127 насандаа өөд болжээ. Түүнийг өнөөгийн Иерусалимын өмнөд хэсэгт Махпелийн хавцалд оршуулсан гэнэ.