Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТ

Энэ үгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар твиттер хуудсандаа бичжээ. Энэ л үгийг батлах гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга, Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар нар  тархины хорт хавдартай  Б.Танан охинд туслахаар  твиттерээр өөрсдийн өмсч энэхүү амжилтын тавцанд хүрсэн кимоногоо дуудлага худалдаанд оруулсан билээ. Н.Түвшинбаяр аваргын  2010, 2011 оны дэлхийн аварга болон олимпын бэлтгэлд өмссөн  кимоног  залуу  жиргээч Я.Пүрэвсүрэн үнэ хаялцан таван сая 650 мянган төгрөгөөр дээд үнэ тогтоож,  Х.Цагаанбаатарын “Мастерс” тэмцээнд түрүүлэхдээ өмссөн кимоног “Буяннэмэх” сангийн тэргүүн Ш.Алтайсайхан гурван сая 100 мянган төгрөгөөр авахаар болсон юм. Тэгвэл дуудлага худалдаа хаах мөчид Х.Цагаанбаатар аварга дээд үнэ хэлсэн залууд хандан “Таныг буян заяа өнө мөнхөд ивээх болтугай. Хамтын хүч-Амжилт” хэмээн аз ерөөсөн бол Н.Түвшинбаяр аварга Б.Танан охины аавыг твиттер хуудсаараа дамжуулан урьж, дуудлага худалдаанаас олсон мөнгийг өөрийн биеэр ирж гардаж авахыг хүссэн юм.
Ингээд дуудлага худал­дааны ялагчдад кимоног гардуулж, дуудлага худал­даа­наас олсон мөнгийг Танан охины аав Т.Банзрагчид өчиг­дөр хүлээлгэн өглөө. Арга хэм­жээг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Бөхбат нээж “Өөрсдийнхөө олон жил өмссөн өмсгөл буюу жүдогийн кимоног дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө Тархины хорт хавдар хэмээх айхтар өвчин  туссан дөрвөн настай Танан охины хагалгаа, эмчилгээнд зориулья гэсэн санаачлагыг  хоёр аварга маань гаргаж, манай бөхийн холбоо дэмжиж дуудлага худалдаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ үйл ажиллагааг Монголд төдийгүй дэлхийн орнуудад фэйсбүүк,  твиттер хуудсаар дамжуулан түгээснээр олон мянган хүн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, аваргуудын маань хөлс шингэсэн, монгол эрийн бахархал болсон кимоног худалдаж авах гэж үнэ хаялцлаа” гэсэн юм. Хоёр аварга маань өөрсдийн олон жил өмсч хэрэглэсэн кимоног сайн үйлсийн аянд зориулан худалдаж, гарын үсгээ зурж баталгаажуулан ялагчдад гардуулж, хэрхэн хадгалах талаар ч зөвлөгөө өгч байгаа харагдсан. Харин Б.Танан охины аав хоолой зангируулан байж талархлаа илэрхийлж, сайхан сэтгэлийн өглөгийг гардаж авсан.
Сонирхуулахад, 2008 онд Бээжингийн олимпын дараа гавьяат тамирчин Н.Түвшинбаярын кимоног мөн дуудлага худалдаагаар зарсан. Тэр үед Францын иргэн найман мянган ам.доллараар худалдан аваад “20 жилийн дараа энэ кимоно 100 сая ам.доллар хүрнэ” хэмээн хэлж байсан билээ.
 

Б.Танан охины аав Т.Банзрагч: Охин маань удахгүй эдгэнэ

-Охины маань биеийн байдал сайн байгаа. Одоо Солонгосын эмнэлэгт эмчлүүлж байна. Хоёр удаагийн эс шилжүүлэх эмчилгээнийхээ эхнийхийг нь хийлгэсэн. Удахгүй хоёр дахь нь хийгдэнэ. Нийт 195 сая төгрөгийн хагалгаа, эмчилгээ хийлгэх ёстой. 12 сард эмчилгээ дуусна. Ингээд туслаж дэмжиж байгаа хоёр аваргадаа, кимоног худалдаж авсан Алтай, Пүүжээ нартаа маш их баярлалаа. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Миний охин монголчуудынхаа сэтгэлийн дэмээр эрүүл саруул болох мөч ойрхон байна.

Н.Түвшинбаяр: Олимпод өмссөнөөс ялгаагүй кимоно

-Танан охинд туслах  энэ үйлсийг маань дэмжиж байгаа бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. Худалдаж авсан хүмүүст маш их баярлаж байгаагаа нийт Монголынхоо ард түмний өмнөөс хэлье. Бид өнөөдөр бие биеэ хайрлаж,  болж бүтэж, сайхан амьдарч байгаа нь бусдыгаа дэмжиж, тусалж байх хэрэгтэй. Бидний ирээдүй мэдээж үр хүүхэд учраас  өвчиндөө шаналж байгаа нэгэндээ өөрийнхөө чадах хэмжээгээр туслахыг  хичээх ёстой.
Энэ кимоног би  анх 2010, 2011 оны ДАШТ болон бусад тэмцээнд өмсч байсан. Олимпын бэлтгэл дээр мөн өмсч байлаа. Харин олимпын татамид өмсөөгүй. Учир нь нэртэй, эмблемтэй кимоног олимпын татамид өмсдөггүй. Гэхдээ олимпын бэлтгэл дээр өмсч байсан гэсэн утгаараа олимпод өмссөнөөс ялгаагүй л дээ.

Дэлхийн аварга, МУГТ Х.Цагаанбаатар: Миний охиноос ялгаа юу байхав

Танан охинд туслах  аян маань үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Энэ кимоногоо 2009 оноос хойш өмссөн.  ДАШТ-ээс хүрэл, алт авахдаа ч өмссөн юм. Шагналын тавцанд зогсох болгондоо өмсдөг байсан гэх үү дээ.
Хамгийн гол нь энэ кимоно хэдэн төгрөгийн үнэд хүргэх гэсэндээ биш буян заяа дэлгэрч Танан охинд хурдан эдгэрэхэд нь дэм болоосой гэсэн үүднээс сайхан аяныг зохион байгууллаа. Миний охиноос ялгаагүй жаахан учраас хурдан эдгээсэй гэж хүсч байна. Залуучуудад уриалж хэлэхэд  үргэлж нийгэмд үлгэр дууриал болж,  хамтын хүч амжилт гэдэг шиг өөрийнхөө чадах хэмжээгээрээ Танан охинд туслаарай.

Ш.Алтайсайхан: Хоёр аваргын кимоног аль алийг нь л сонирхож байсан

-Өнгөрсөн хавар төрсөн ах маань зам тээврийн ослоор харамсалтайгаар амь насаа алдсан. Ахынхаа нэрийг мөнхжүүлж, буян хийх зорилгоор “Буяннэмэх” сан байгуулаад удаагүй байгаа. Өнчин, ядарсан, эмчилгээний төлбөр мөнгөгүй хүмүүст тус нэмэр болох зорилготойгоор байгуулсан. Анхны буяны үйлс маань энэ боллоо. Танан охиноо хурдан эдгэрэхийг ерөөе.
Хоёр аваргын кимоног аль алийг нь л сонирхож байсан. Түвшинбаяр аваргын кимоног дөрвөн сая төгрөг хүртэл нь дуудлага худалдаанд үнийн санал өгсөн. Гэхдээ бас нэг хүнд боломж олгох зорилгоор Цагаанбаатар аваргын кимоног авахаар шийдсэн.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан