“Ганнам стайл” дуугаараа дэлхий нийтэд танил болсон Өмнөд Солонгосын дуучин PSY архинд тун ч дуртай нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр саяхан “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ дутагдлынхаа тухай нуулгүй ярьж, бүгдийг илчилжээ. Пак Жэ Сан буюу PSY өөрийгөө байнга л архи уудаг зуршилтай гээд “Хэрвээ жаргалтай байвал архи ууна. Хэрвээ гунигтай байвал бас л ууна. Хэрвээ бороо орвол архи ууна. Нар гарсан ч ууна” гэж ярьжээ. “Шартсан үедээ л архи ууж чаддаггүй, “азаар” шартах нь их” хэмээн ярих түүний хамгийн дуртай архи нь солонгосын үндэснийх нь сөжү, гэхдээ виски, текилла, водка гээд бүх төрлийн хатуу дарсанд дуртай л даа гэж өгүүлж.
PSY өнгөрсөн амьдралынхаа адармаатай түүхээс ярихдаа аав нь догшин авиртай хүн байсан тухай, мөн одоогоос 10-аад жилийн өмнө марихуан тээж яваад цагдаад баригдсан нь аймшигтай том алдаа байсан тухай ярьсан байна. Гэхдээ тэрээр өөрийгөө их эерэг бодолтой хүн гэж тодорхойлоод хэрвээ ямар нэгэн бүтэлгүй зүйл тохиолдвол түүнээс хэд дахин их аз жаргал ирэх нь гэж сэтгэлдээ цагаатгаж боддог хэмээн ярьжээ.
Түүний бүтээсэн Ганнам Стайл дууг нэг жилийн хугацаанд 1,7 тэрбум удаа үзэж сонирхсон гэдэг тоог “Youtube”-ээс энэ сарын эхээр гаргасан юм.