Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Жингээсээ болоод визээ сунгуулж чадахгүйд хүрчээ

Өмнөд Африкаас ирж ажиллаж байгаа тогооч, одоо  130 кг жинтэй  Альберт Буитенуиг  ”эрүүл мэндийн стандарт хэмжээнээс давсан” гэж үзээд Шинэ Зеландын цагаачлалын алба визийг нь сунгахаас татгалзжээ.  Тэр хэдийгээр зургаан жилийн өмнө Кристчерч хотод ирж байсныгаа бодвол жингээ 30 кг-аар хасаад байгаа ч одоо түүнд  Шинэ Зеландаас хөөгдөх аюул нүүрлээд байна.
Шинэ Зеланд улс  өндөр хөгжилтэй улс орнуудаас хүн амь  нь хэт таргалж байгаа үзүүлэлтээрээ өндөрт орж байгаагаас ийм арга хэмжээ авахад хүрсэн юм байна. Ноён Буитенуи, түүний эхнэр Марта хоёр Шинэ Зеландад ирж байсан 2007 онд тогооч эр 160 кг жинтэй байжээ.
Эхнэрийнх нь хэлж байгаагаар бол өнөө хүртэл нөхөр нь үүнээс  ч илүү жинтэй байсан ч жил бүр визээ сунгуулахад нь ямар нэгэн бэрхшээлгүй, элдэв шаардлага тавьдаггүй байсан гэнэ. Харин энэ жил л нөхрийнх нь жингээс болоод ажлын визийг нь сунгахгүй гэж мэдэгджээ. Тэд энэ талаар гомдоллож Шинэ Зеландын цагаачлалын сайдад өргөдөл  бичсэн ч тэр нь нөхөр чинь жингээсээ болоод эрүүл мэндийн хувьд ялангуяа чихрийн шижин, зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай шүү дээ гэсэн хариу өгсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан