УДЭТ-ын эгч дүү гурав гэж дуудуулах болсон гавьяат жүжигчин Г.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй шинэхэн кино хийж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл киноны талаар жүжигчин Д.Ганцэцэг өөрийн фейсбүүк хуудсандаа “Бүтэн жил бодож, төлөвлөсөн зүйлээ эхний шатанд нь бэлэн болголоо. Маш их хүч, ур ухаан шаардлаа... Сар ажилласны дараа гэртээ ирэх сайхан байна...” хэмэн бичсэн бол жижиг Ганаа киноны зураг авалтаас ирсэн даруйдаа тус кинонд хамтран тоглосон Энхүүш гэх залуутай үерхэж байгаагаа фейсбүүкээрээ зарлалаа. Тэд хүүхдийн ордонд хамт хичээллэдэг байсан бөгөөд нэг газар хамт тоглож өгссөн байна.
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Миний найз” нэртэй дууны клипэнд дунд ангид байхдаа тоглож байсан Энхүүш гэх энэ залуу дунд сургуулиа төгсөөд Солонгост жүжигчний мэргэжлээр сурахаар явжээ. Тэрээр энэ жил төгсөөд эх орондоо ирсэн даруйдаа багын найз Ганаатайгаа хамтран кинонд тоглосон нь энэ. “Найз залуутай болох гэж яарахгүй байна” хэмээн ярьдаг байсан жижиг Ганаагийн хүлээж байсан ханхүү багынх нь найз байжээ.