Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
МОНГОЛ СОЁЛД УЯРЧ, БИШИРСЭН БАЙТЫНХАН АНХНЫ СУМАА ТАВИЛАА

Улсын их баяр наадам өндөрлөсөн ч эх орны минь өнцөг булан бүрт тэмдэглэлт ой, наадам үргэлжилсээр. Мөн манай оронд олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байгаа нь зуны сүүл сарыг улам өнгөтэй болгож байна.
1971 онд анхны дэлхийн аваргын алтан медалийг Монголд  авч ирсэн спортын төрөл бол байт харваа. Хэдийгээр нэг хэсэг зогсонги байдалд орсон ч сүүлийн үед сэргэж, 2012 оны Лондонгийн олимпын есдүгээр байр, мөн 2008 оны Бээжингийн паралимпын алт гээд л байт харвааныхны амжилтууд үргэлжилнэ. Ийн хөгжиж байгаагийн бас нэгэн том нотолгоо бол Азийн гран при наадмыг эх орондоо зохион байгуулах эрх авсан явдал билээ.  
Есөн орны баг тамирчдыг нэгтгэсэн Азийн наадам өчигдөр Төв цэнгэлдэхэд нээлтээ хийлээ. Уртын дуу, монгол бүжгээрээ ирсэн зочдоо баясгаж, дурсгалын цом гардуулснаар эхэлсэн нээлтэд Азийн байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ум Сон Хо болон олон улсын шүүгч нараар ахлуулсан баг тамирчид, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон тэмцээний зохион байгуулагчид оролцсон юм. Ази гэх нэрийн дор нэгдэж оршдог орны тамирчид нэг дэвжээнээ цугларч цэц мэргэнээ сорих мөч ирсэн нь энэ.  Сүүлийн үед дэлхийд нэрээ гаргах болсон хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын баг тамирчдын дунд Лондонгийн олимпын алтан медальт тамирчин Чей Хеон Чу багтсан бол ОХУ-ын багт 2008 оны Бээжингийн олимпод оролцож байсан Европын аварга, Дэлхийн залуучуудын аварга Балжинням Цэрэнпилаев болон 2012 оныг хүртэл ОХУ-ын шигшээ багт багтаж байсан Гармонев Юрий зэрэг алдартнууд иржээ. Харин тэр бүр өөр орныг зорьж, цэц мэргэнээ сорьдоггүй БНАСАУ-ын баг тамирчид энэ удаа ирсэн нь тун ч тэмдэглүүштэй зүйл болж байна гэдгийг харваачид хэлж байлаа. Малайз, Энэтхэг орны хувьд хоёрдугаар шигшээ баг нь энэ удаагийн тэмцээнд зодоглохоор ирсэн аж. ОХУ-ын баг хөршийнхөө зохион байгуулж буй тэмцээнийг зорин ирж. Тэд Азийн орон биш ч, манай Байт харвааны холбоонд хүсэлт ирүүлж, наадамд ирсэн нь энэ.
Монгол наадмыг харуулсан бүжгийг суудал дээрээ өндөлзөн үзэх тамирчдыг харахаар бидний соёлын нэгэн бахархал гэлтэй. Цэц мэргэнээрээ өрсөлдөхөөр ирсэн тив, дэлхийн алдартнууд үнэхээр энгийн. Монгол үндэсний хувцас өмссөн бүжигчидтэй хамт зургаа татуулах гэж хөөрч гүйлдээд л, нэг нэгнээсээ өрсөж сүр жавхлант бүжгийн хором бүрийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж зүтгэх аж. Анх удаа манай оронд ирж байгаа тамирчдын хувьд манай орны юм бүхэн шинэ бас сонин байгаа нь тодорхой.
Өчигдөр тамирчид маань хараагаа тааруулсан бол өнөөдөр урьдчилсан байдлаар харвана. Урьдчилсан харваанд үзүүлсэн амжилтаараа оноолт тааруулна гэсэн үг. Харин маргаашаас Шигшээ харваа үргэлжилнэ. Ийн харавсаар ирэх сарын 1-нд шилдгээ шалгаруулж, аль орны хэн гэгч тамирчин Монголын  дэвжээнээс алт өвөртлөх нь тодорно.

Д.БААТАРЖАВ: Манайхны бэлтгэл маш сайн байгаа

Ингээд Паралимпын алтан медальт, ОУХМ Д.Баатаржавын сэтгэгдлийг хүргэе. Тэрээр наадмыг нээж, төрийн далбаагаа эх орныхоо хөх тэнгэрт мандуулсан юм.
 
-Эх орныхоо тэнгэрт Азийн наадмыг нээж, өөр орны тугийг мандууллаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Азийн наадамд эх орныхоо далбааг мандуулах үнэхээр сайхан юм байна. Тэгээд эх орныхоо тамирчдын төлөөлөл болсондоо баяртай байна.
-Энэ удаагийн тэмцээнээс манайхан амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгаа. Таны хувьд дунд нь ороод, бэлтгэл сургуулилт хийгээд яваа учраас тамирчиддаа хэр найдлага тавьж байна?
-Байт харвааны спорт Монгол оронд хөгжөөд 60-аад жил боллоо. Монгол Улсдаа ч гэсэн нэр хүндтэй спортын нэг. Азийн гранд при наадмыг эх орондоо зохион байгуулж байгаа нь бидний хувьд бахархалтай зүйл. Сүүлийн үед манай тамирчдын амжилт ч гэсэн өсч байгаа. Спорт бүр өрсөлдөөнтэй. Ялж, ялагдах нь тодорхой. Гэхдээ нутгийн дэвжээн дээр энэ удаагийн тэмцээн болж байна. Урантунгалаг, Гантөгс гээд сайн тамирчин ч бий. Манай багийнхны бэлтгэл ч сайн байгаа. Амжилт үзүүлэх итгэл дүүрэн байна.
-Азийн гран при наадмын нэр хүндийн талаар?
-Азийн гран при Азидаа олон удаа зохион байгуулагдах ёстой. Хоёрдахь удаагийнх нь манайд болж байна. Олон улсын хэмжээнд маш нэр хүндтэй, шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчдыг төрүүлдэг наадам.
-Азийн наадмыг эх орондоо зохион байгуулж байгаа нь сайхан хэрэг ч, Цэнгэлдэх хүрээлэн бол зориулалтын талбай биш шүү дээ?
-Саяхан улсын баяр наадам болсон учраас стадион маань өнгө үзэмж сайтай байна. Байт харвааны шинэ стадион барьж байгаа ч энэ удаагийн наадамд амжиж дуусгаж чадаагүй. Хэрвээ талбайгаа барьчихвал олон улсын шаардлагад нийцсэн сайхан талбайтай болно.

ЧЕЙ ХЕОН ЧУ: Монголын тэнгэр их үзэсгэлэнтэй, сайхан юм

Лондонгийн олимпын алтан медальт БНСУ-ын тамирчинтай цөөн хором ярилцлаа.

 
-Манай оронд анх удаа зохиогдож буй Азийн гранд при наадмыг зорин ирсэнд баярлалаа.
-Надад тэмцээн бүр маш үнэ хүндтэй. Тийм учраас би олимп, тив, дэлхийгээр нь ялгадаггүй. Бүгдэд нь л адилхан бэлтгэдэг. Монголд анх удаа ирж байна. Танай орны тэнгэр их үзэсгэлэнтэй сайхан, цэлмэг юм. Монголын байт харвааны талбай жаахан асуудалтай юм уу гэж бодогдсон ч хүмүүсийнх нь хийе, бүтээе гэсэн сэтгэл нь маш их таалагдаж байна.
-Лондонгийн алтан медалийг энгэртээ гялалзуулах хүртэл таны хувьд хэр хүнд хэцүү замыг туулсан бэ?
-Надад бүх тэмцээн адилхан гэж хэлсэн. Тийм ч учраас би олимпын маргаашаас л бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Лондонгийн олимпод бэлтгэхийн тулд манай улсын шигшээ багийнхан ууланд авирсан. Бас Солонгосын цэргийн армид очиж сургуулилт хийсэн.
-Байт харвааны спортоор хэдэн жил хичээллэж байж энэ амжилтад хүрсэн бэ. Таны хувьд энэ спортын сайхныг нэрлээч гэвэл?
-11 наснаасаа эхэлж хичээллэж эхэлсэн. Байт харваа бол хамгийн хүнд хэцүү спортын төрөлд тооцогддог. Манай баг тамирчдын хувьд дэлхийн түвшинд гарчихсан. Бидэнд энэ их амжилтыг юу авчирдаг вэ гэвэл сэтгэл санааны тэнцвэртэй байдал. Стрессгүй, тайван байдлыг надад суулгадаг учраас би дурлаж хичээллэсэн.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан