Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Жей Ло сүй тавьсан уу

Дуучин, жүжигчин Жей Ло сүүлийн үед ядам хуруундаа байнга бөгж зүүж явах болсон нь түүнийг сүй тавьсан гэх цуу яриаг гаргаад байна. Ямартай ч Жей Ло хамгийн анх Латин америк гаралтай дуучдын нэгэн ёслолын үеэр ядам хуруундаа алмаазан бөгжтэй харагдсан бол, хамгийн сүүлд Нью-Йоркт нэгэн брэндийн дэлгүүрийн нээлтэд оролцохдоо ч мөн тэр бөгжөө зүүсэн байжээ.  Тэр нь зүгээр ч нэг бөгж биш, алмаазан шигтгээтэй үнэтэй эд учраас дуучны найз залуу Каспер Смартын сүйн бэлэг байх гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Гэвч дуучны хэвлэлийн төлөөлөгч дээрх яриаг үгүйсгэсэн байна.
Хэрэв дээрх яриа үнэний ортой байсан бол 44 настай дуучин Жей Логийн хувьд дөрөв дэх сүй нь байх байлаа. Тэрээр өөрөөсөө 18 насаар дүү, бүжигчин залуутай болздог болсноос хойш даруй хоёр жил өнгөрөөд байгаа юм. Тэрээр өмнө нь гурван ч удаа гэр бүлийн амьдрал зохиож байсан билээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан