Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
А.АНХБАЯР: МАНАЙ ТАМИРЧДЫГ НУТГИЙН ДЭВЖЭЭ ТҮШИХ БАЙХ АА

Энэ зун Улаанбаатар хотод олон улсын чанартай тэмцээн хэд хэд зохиогдож байгаа. Тэдгээрийн нэг болох байт харвааны Азийн аварга шалгаруулах Гран при тэмцээн ирэх амралтын өдөр эхэлнэ. Тус тэмцээний талаар бид Азийн гран-при тэмцээний зохион байгуулах хорооны хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажилтан А.Анхбаяраас тодрууллаа.

-Ердөө хоёрхон хоногийн дараа Гран при тэмцээн маань эхлэх гэж байна. Зохион байгуулагч орны хувьд бэлтгэл ажил бараг дуусч байгаа байх?

-Мэдээж хэрэг, зохион байгуулагч орны хувьд бүх бэлтгэл ажил жин тан болсон. Гадаадаас ирсэн тамирчдаа ая тухтай орчинд байрлуулж, тэмцээний үед хэрэглэх хэрэгслүүдээ бүгдийг бэлтгэсэн. Одоо тэмцээнээ эхлүүлэх л үлдлээ дээ.
-Гран прид оролцохоор нийт хичнээн орны тамирчин ирсэн бэ?
- Өмнөд Солонгосын баг, Тайвань, Казакстан, Ардчилсан Солонгос, Малайз, Бангладеш, Хонгконг, ОХУ зэрэг 11 орны 152 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцох мэдүүлгээ өгсөн. Ер нь байт харваа Ази тивд өндөр төвшинд хөгжсөн байдаг. Дэлхийд нэлээд дээгүүрт тооцогддог, Азийн хүчтэй багууд бүгд оролцох болохоор ихээхэн сонирхолтой тэмцээн болно.
- Ази тивийн Гран при тэмцээнд яагаад хойд хөршийн тамирчид оролцож байгаа билээ?

-Манайд болох гэж буй Гран при нь чансаагаараа дэлхийд томоохонд тооцогддог. Тийм учраас  бусад тивүүдээс ч шилдэг тамирчид өөрийн хүсэлтээрээ ирж оролцох боломжтой байдаг юм. Өнөөдрийн байдлаар Монголын байт харваан холбоонд /МБХХ/ ОХУ албан ёсоор энэ тэмцээнд оролцох хүсэлтээ ирүүлсэн.
-Уг тэмцээнд манайхаас хэдэн тамирчин, ямар төрлүүдэд цэц мэргэнээ сорих гэж байна вэ?
-Монгол Улсаас нийт 24 тамирчин хоёр төрөлд өрсөлдөнө. Манай багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондоны Олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нарын шилдэг тамирчин багтсан. Медаль авна гэсэн итгэл төгс байгаа.
-Баг тамирчдын маань бэлтгэл хэр байна. Хаана базаасан бэ. Эх орондоо болж буй тэмцээнд  дор бүрнээ л амжилттай оролцохыг хичээж буй байх.
-Тэгэлгүй яахав, дэлхийд өндрөөр үнэлэгддэг том чансаатай тэмцээнээс медаль авах, цаашлаад өөрийнхөө чансааг дээшлүүлэхэд ямар ч тамирчин эрмэлзэнэ. Тамирчид сүүлийн нэг сарын турш Олимпын хорооны дэргэдэх Тамирчин нөхөн сэргээх сувилалд байрлан бэлтгэл сургуулилтаа хийсэн. Эх орондоо болж буй тэмцээнд нутгийн дэвжээ түшнэ гэж бэлгэшээдэг учраас байт харваа сонирхогчид маань өргөнөөр ирж баг тамирчдаа дэмжээрэй гэж хэлье.
-Тэмцээний өмнө гадаадын багуудтай хамтарсан бэлтгэл хийсэн гэж сонссон?
- Казакстаны  баг тамирчид энэ сарын сарын 20-нд  Улаанбаатар хотод ирсэн. Тэдэнтэй долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, туршлага судаллаа.
-Тэмцээнийг шүүх шүүгчдийн хувьд ямар бүрэлдэхүүнтэй байна. Гаднаас урилгаар шүүгчид ирэх үү?
- Дэлхийн өндөр зэрэглэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа учраас Азийн байт харвааны холбооны нарийн бичгийн дарга Өмнөд Солонгос улсын иргэн Ум Сун Хо, Дэлхийн болон тивийн шүүгчдээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирж тэмцээнийг шүүнэ.
-Олон улсын тэмцээн эх орондоо зохиож байна гэхээр манай байт сурынхан дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрчээ гэж ойлгож болох нь ээ?
-Сүүлийн жилүүдэд төр засгийн бодлого, түмэн олны дэмжлэг туслалцаатай манай тамирчдын амжилт эрс дээшилж Ази тивд төдийгүй дэлхийн харваачдын дунд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор тооцогдох болоод байна. Энэ хэрээр манай оронд ирэх хүсэлтэй тамирчид, дасгалжуулагчид шүүгчдийн тоо өсөн нэмэгдсэн. Улмаар 2013 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад анх удаа байт харвааны Азийн Гран При тэмцээн зохион байгуулж байгаа нь энэ.

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан