Рэппер Кэни Уэстийнх шинэ хүнтэй болж, шинэ байрандаа төвхнөх гээд завгүй байна. Кэни Уэст, Ким Кардашиан хоёр хүүтэйгээ Бел Эйрийн 11 сая ам.долларын үнэтэй харшдаа амьдрахаар эртнээс засвар тохижилтын ажлаа эхэлсэн ч хараагүй дуусаагүй байгаа аж. Тиймээс шинэ байраа бүрэн тохижуулах хүртэл тэд Ким Кардашианы гэрийн ойролцоо хаус түрээслэн түр амьдарч байгаа гэнэ.
Кэни Уэст шинэ харшийнхаа ариун цэврийнхээ өрөөний дөрвөн суултуурыг алтаар бүрүүлж, үүндээ 750 мянган ам.доллар зарцуулжээ. Мөн хамгийн үнэтэй модоор ор хийлгэсэн нь нэг сая ам.доллараар үнэлэгджээ. Тэрээр мөн хүүхдийнхээ ээжид бэлэг барьж, гал тогоогоо нэг сая ам.долларын үнэтэй, сваровски шигтгээтэй хөргөгчөөр чимсэн байна. Реалити шоуны од Кардашиан өөртөө зориулан үс засуулах, нүүр будах салон гэртээ хийснээс гадна тэдний харш гэр дотроо болон гаднаа усан сантай, сагсан бөмбөгийн талбай, кино театр, фитнесийн танхимтай аж.
Мэдээж энэ бүх үнэтэй хөрөнгөө тэд хамгаалахын тулд бас ч сая доллараар хамгаалалтын систем суурилуулжээ. Тэд энэ тансаг байшиндаа хоёр долоо хоногийн дотор нүүж орох юм байна.