Дуучин Шакира нярайлсныхаа дараа өөрийгөө толинд хараад сэтгэлээр унаж, "Өмнөх жиндээ орж чадах болов уу. Нөхөр маань надад өмнөх шигээ татагдах болов уу" гэж айж байсан гэдэг. Тэр айдас нь түүнийг амаржсанаас хойш зургаан сарын дараа гэхэд ийм хэмжээний бие галбиртай болтол дасгал сургуулилт хийлгэж дөнгөсөн бололтой. Хавайд гэр бүлтэйгээ амарч яваа дуучин бүсгүй усны хувцастай сайхан харагдаж байна. Нөхөртэйгөө хамт далайд сэлж, завиар аялж, хоёр биедээ цаг зав гаргахын зэрэгцээ Милан хүүгээ ч асарч, байгалийн сайхан салхилуулж байгаа аж.
Шакира хүүхэд тээсний дараа жин нэмсэн тухай ярихдаа "Миний ээж, эмээгийн үед одоогийн бидэн шиг ингэж жингээ хурдах хасах дарамт гэж байгаагүй нь үнэхээр сайхан. Манай аав "Ясан дээр мах байхаас илүү сайхан юм гэж юу байхав" гэж хэлдэг байсан болохоор ээж минь турах гэж хичээдэггүй байсан" хэмээн ярьжээ.