Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
АМЖИЛТ, ЯЛАЛТААР ДҮҮРЭН КАЗАНИЙН СОНИН

Дэлхийн оюутны зуны 27 дугаар “Универсиад” их наадам энэ сарын 6-17-ны өдөр ОХУ-ын Казань хотноо болж өндөрлөсөн билээ. Оюутан залуусын их наадамд 160 гаруй орноос 13000 гаруй тамирчин оролцсоноос 59 орны баг тамирчин медаль хүртсэн юм.

Урд хожид үзүүлж байгаагүй том амжилт

Казаньд болсон наадамд манай орны оюутан тамирчид маш амжилттай оролцож, 25 медаль авч, 11 дүгээр байранд шалгарсан байна. Хэрвээ зургаан мөнгөн медалийнхаа ганцыг нь ч болов алт болгон хувиргаж чадсан бол ХБНГУ, Бразиль, Казахстан зэрэг спортын их гүрнийг ардаа орхин медалийн чанараар 15 дугаар байранд эрэмбэлэгдэх байлаа. Манай тамирчдаас бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт С.Батцэцэг, боксын төрөлд олон улсын хэмжээний мастер Х.Энхдэлгэр нар дэлхийн оюутны “Казань 2013-Универсиад” наадмын аваргын алтан медалийн эзэн болсон юм. 1977 онд Болгарын Софи хотод зохиогдсон наадмаас З.Ойдов, З.Дүвчин нарын ах дүүс хос алтан медаль хүртсэн нь энэ тэмцээнээс авсан бидний анхны алтан медаль байв. Тэгвэл анхны алтыг өвөртлөн ирсэн З.Дүвчин багшийн гарын шавь гавьяат тамирчин С.Батцэцэг багшийнхаа амжилтыг давтаж, аварга болсон юм.  Универсиадад Монголын баг 1965 оноос хойш тасралтгүй оролцохдоо зургаан алт, долоон мөнгө, зургаан хүрэл, нийт 19 медаль хүртсэн. Тэгвэл энэ жилийн наадмаас 50 жилийн турш авсан медалиасаа олон медальтай ирсэн нь яахын аргагүй бахдам амжилт билээ. Бокс, буудлага, жүдо, бүстэй барилдаан, самбо бөхийн төрөлд хамгийн олон буюу 17 медаль авчээ.
Энэ наадмын нэг онцлог нь зохион байгуулж буй орон нь өөрийн хүссэн төрлүүдийг нэмж оруулах боломжтой байдаг ажээ. Энэ давуу эрхээ эдэлж, Оросууд өөрсдийн үндэсний бөх болох бүстэй барилдаан гэх шинэ төрлийг оруулсан нь манай тамирчдад олон медаль авах боломж олгосон. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Б.Ачитбилэг гүйлтийн 100, 200 метрийн төрөлд сүүлийн 20 жил эвдэгдээгүй улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Ийм амжилтыг гаргахад Соёл спорт аялал жуулчлалын яам буюу төр засгаас тамирчдын бүх зардал мөнгийг шийдсэн нь ихээхэн түлхэц болсон ажээ.

“Универсиад” наадмын анхны хос медальтнууд

 “Лондон 2012” олимпын наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр анх удаа олимпын хос медальтан болж элэг нэгт ард түмнээ баярлуулсан билээ. Тэгвэл бага олимп хэмээн нэрлэгддэг энэ удаагийн дэлхийн оюутны зуны 27 дахь удаагийн “Универсиад” наадмаас хоёр ч тамирчин маань хос медалийн эзэн болсон. Олон улсын хэмжээний мастер Б.Сугаржаргал бүстэй барилдааны чөлөөт болон сонгомол төрлүүдэд алт, хүрэл медаль хүртсэн. Харин нөгөө тамирчин нь урт бууны төрөлд оролцсон Г.Нандинзаяа. Тэрээр урт бууны төрөлд хүрэл, багаараа урт бууны төрөлд мөнгөн медаль авснаар мөн л “Универсиад” наадмын хос медальтан болсон юм.

Бидэнд ашигтай шинэ төрлүүд

Ямар учраас ингэж хэлж байна гэхээр Казаньд болсон “Универсиад” наадамд зохион байгуулагч орон ОХУ жүдо, самбо, бүстэй барилдаан гэх зэргийг  нэмсэн нь манай тамирчдын гол амжилт үзүүлдэг төрлүүд байлаа. Тийм ч учраас эдгээрээс 25 медалийнхаа 17-г нь авчээ. Бокс олимпын наадамд багтсан байдаг ч хараахан “Бага олимпод” албан ёсоор багтаж чадаагүй байсан. Самбо бөх олимпын төрөлд байддаггүй ч гэсэн оросуудын медаль авах хамгийн боломжтой төрөл учраас нэмж оруулсан. Жүдо бөхийн хувьд сүүлийн жилүүдэд  олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJP –ээс эрчимтэй хөгжүүлж буй бөхийн томоохон төрөл билээ. Харин бүстэй барилдааны тухайд Оросууд тэр дундаа Татар үндэстний буюу уулынхны үндэсний бөхийн барилдаан юм.

Казаниас Кванжу руу, Кванжугаас... Улаанбаатарт

ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотод амжилттай болж өндөрлөсөн дэлхийн оюутны “Универсиад” наадмын галт бамбар Өмнөд Солонгосын Кванжу хотод шилжсэн билээ. 2040 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зуны олимпын наадмыг зохион байгуулах санал, санаачлагыг гаргаж байсан учраас 2033 оны “Бага олимп Универсиад”-ыг Улаанбаатар хотод хүлээн авч болох гэнэ. Гагцхүү манай орон бүтээн байгуулалтаа сайн хийж, хөрөнгө мөнгөний асуудлаа зөв шийдэж чадах юм бол тун удахгүй бидэнд оюутан тамирчдын их наадмыг дэргэдээс нь үзэх боломж бүрдэх нь. Хэрэв энэ эрхийг авч чадвал манай тамирчид өмнөх амжилтуудаа бататгаж улмаар ахиулах сайхан боломж гарах нь дээ.

Б.Мөнхтуяа: Өрсөлдөгчид үнэхээр сайн байсан

Казаньд болсон “Универсиад” наадмаас бүстэй барилдааны төрөлд 76 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Мөнхтуяатай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Бүстэй барилдааны төрөл энэ удаагийн наадамд анх удаа орсон ч манайханд ивээлээ хайрлалаа шүү дээ?
-Энэ нь Оросын уулынхны үндэсний барилдаан болохоор “Универсиад” наадам зохион байгуулж буй орны давуу эрхийн нэмэлт төрөл болгож оруулсан. Манайхаас нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцон нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан.
-Манайхан бүстэй барилдаан гэдгийг нэг л сайн ойлгохгүй байгаа. Энэ талаар тайлбарлаад өгч болох уу?
-Бүстэй барилдаан нь манайхаар бол хав дөрвөлжин барьцнаас барилддаг бөхийн төрөл юм. Гурван удаа бүснээс гараа тавих юм бол торгууль хүлээнэ. Золгосон байдлаас хөлөөр мэх хийх ёстой. Хэрвээ нисэлттэй шидэх юм бол цэвэр ялалт авах боломжтой.
-Энэ бөхийн төрөл манайд хэр зэрэг хөгжиж байгаа юм бол?
-Сүүлийн хоёр жилийн дотор нэлээд хурдацтай хөгжиж байгаа залуу спортын төрөл. Улсын аварга, оюутны улсын аварга зэрэг тэмцээн зохиогдсон.
-Хэзээнээс эхэлж энэ төрлөөр хичээллэсэн бэ?
-Ерөнхийдөө урд нь сам­бо, жүдогоор барилддаг бай­сан. Тийм болохоор барил­да­хад илүү дөхөмтэй. Ер нь барилдаан надад илүү то­хи­рох юм шиг санагдаад хоёр жи­лийн өмнөөс тууштай хи­чээл­лэж байгаа. Цаашдаа жүдо­гоороо ч гэсэн барилдах байх.
-Наадамд оролцсон өрсөлдөгч нарынхаа тухай?
-Оросууд хамгийн хүчтэй нь байсан. Мөн болгарчууд сайн барилддаг юм билээ.

0 Сэтгэгдэл
saikhan medee baina
Хамгийн их уншсан