Рэппер Кэни Уэст Лос-Анжелесийн нисэх буудалд зургийг нь авах гэсэн гэрэл зурагчныг зодож, камерыг нь булаах гэж оролджээ. К.Уэстийг бие хамгаалагчдаа машиндаа орхиод бууж ирэх үед нь таван паппарац зурагчин түүнийг бүчин авсан нь рэпперийг бухимдуулж, нэгийг нь ийнхүү зодоход хүргэсэн бололтой. Түүнд зодуулсан зурагчин эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд рэпперийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлнэ гэсэн байна. Хэвлэлүүдийн бичиж буйгаар Кэни Уэстийг дээрэм хийх гэж оролдсон гэдэг хэргээр шалгах бололтой. Учир нь, тэрээр зурагчны камерыг булаах гэж оролдсон юм.
Кэни Уэстэд тохиолдсон энэ явдалд тун гайхаж байгаагаа түүний хадам эх Крис Женнер өөрийн ток шоугаараа ярьсан байна. Тэрээр хэлэхдээ хүмүүс Кэни Уэстийг түргэн ууртай гэж боддог ч үнэндээ тийш биш, түүний тэгж аашилж байхыг хэзээ ч хараагүй гэжээ.