Хуримын товлосон өдрөө хойшлуулсан жүжигчин Женнифер Анистон хувийн амьдралаа түр хойш тавьж, шинэ киноны ажилдаа шуурхайхан оржээ.Тэрээр "Squirrels to the Nuts in New York" хэмээх инээдмийн кинонд Оувен Вилсонтой хамт тоглож байгаа юм. Нью-Йоркт зургийг нь авч буй уг кинонд өмнө нь биеэ үнэлэгч байгаад жүжигчин болохоор шийдсэн бүсгүйд Броудвейн театрын найруулагч дурлан, түүнийг амжилтанд хүрэхэд нь туслаж буй тухай өгүүлэх ажээ.
44 настай жүжигчин бүсгүй хэдэн сарын дараа болох хуримаа Беверли Хиллст хийх хүсэлтэй байсан ч сүйт залуу нь Нью-Йоркт хийхийг хүсчээ. Энэ хоёр сонголт дээр санал зөрсөн хос хоёр Лос Анжелос дахь гэртээ хийхээр одоо засвар хийлгэж байгаа гэнэ.
Алдарт жүжигчнийг харах гэсэн хүмүүс зураг авалтын талбайд бөөгнөрчээ.