Их Британид болж байсан нэгэн хурим дээр уригдсан зочид хоол идэх дарааллаас болж зодолдож энэ нь бүр бүх зочдыг хамарсан том зодоон болж өргөжжээ.
Гэр бүл болж байсан бүсгүйн ах зууш авах гэж дараалсан хүмүүсийн урдуур орсныг харсан 53 настай өөр нэг зочин Курт Хьюз дургуйцэн түүнийг түлхэж орхиж. Ийн муудалцсан хоёр зочинтой бусад нь талцан нэгдэж зодолдож эхлэхэд Хьюзын гэргий, сүйт бүсгүйн эгч Кристел Колман нар нийлсэн байна. Зочид бүгдээрээ зодолдож Колман бүр хамраа хугалсан учраас цагдаа дуудахад хүрчээ. Хьюзыг цагдаа саатуулсан ч батлан даалтаар гаргасан байна.
Энэ оны гуравдугаар сард Канадын Линдсей хотноо бас гэр бүлийн хоёр сүүлийн ганц лааз пивоноос болж муудалцан зодолдож цагдаагийнхан гэр бүлийн хүчирхийлэл хэмээн саатуулсан явдал гарч байсан юм.