Дэлхийн хамгийн хурдан хүмүүс болох 100 метрийн гүйлтийн төрөлд Усайн Болтын араас хоёр, дөрөвт бичигддэг тамирчид допингийн шинжилгээнд унаж, хориотой эмчилгээний зүйлс хэрэглэсэн нь тогтоогджээ. Дэлхийд №2-т бичигддэг АНУ-ын тамирчин Тайсон Гэй болон №4-т эрэмбэлэгддэг Ямайкийн гүйгч Асафа Павелл нар АНУ-ын Допингийн эсргийн агентлагийн хийсэн шинжилгээнд эерэг гэсэн дүнтэй гарчээ. Бээжингийн олимпын алт, Лондонгийн олимпын мөнгөн медальт Асафа Павелл өнгөрсөн зургадугаар сард болсон Ямайкийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өгсөн сэргээшийн шинжилгээний дүн ингэж гарсан бол Тайсон Гэйгийн хувьд шинжилгээний дүнгээс болоод ирэх сард Москвад болох ДАШТ-нээс сайн дураараа нэрээ татаад байна. Гэхдээ тэрээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд санаатайгаар хориотой зүйл хэрэглэж, дүрэм зөрчих хүн хэрхэвч биш хэмээн өөрийгөө хамгаалжээ. Тэрээр А сорьцын шинжилгээний хариунд үл итгэж байгаа учир В сорьцын дүн гарахыг хүлээж байгаа аж.
100 метрийн гүйлтэд олимпын аварга Усайн Болт 9,58 секундын амжилтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг бол Тайсон Гэй 9,69 секундээр хоёрдугаарт, Асафа Павелл 9,72 секундээр дөрөвт эрэмбэлэгддэг юм.