ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
СЭЛЭНГЭЧҮҮД ТӨРИЙН НААДМЫН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, АВАРГАТАЙ БОЛЛОО
Дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутагт дэлгэр сайхан наадам болж өнгөрлөө. Богд Дүнжингаравынхаа ар хормойд хүчит бөхчүүд эр бяраа үзэж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, Хүй мандалын ногоон дэнжид хурдан хүлгүүд торгон тоосоо өргөж, Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүдээ суудлаас нь өндөлзүүлэв.
Жилийн жилийн л наадам сайхан болдог доо. Тэр тусмаа хүчит бөхийн барилдаан тухайн жилдээ нэг хэсэгт нь баяр, гомдлыг өгдөг бол нөгөө хэсэгт нь цэц булаалдах боломж олгодог биз. Өнөө жилийн наадам ч мөн л адил өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтой болж өндөрлөлөө. Улсын арслан цолтноос бусад бүх цолтон төрсөн өнөө жилийн наадмыг хүн бүр телевизээр үзсэн болохоор би энд наадмын сонин хачинаас тоймлон хүргэе.

ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮГ СЭЛЭНГЭЧҮҮД АНХ УДАА ХҮРТЛЭЭ
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ноёд групп, Таванхан дэвжээний бөх Улсын арслан Г.Эрхэмбаяр хүртлээ.
Өнгөрсөн хавраас эхлээд л заал танхимын барилдаанд тун сайн барилдсан арслан Г.Эрхэмбаярыг төрийн наадмын түрүү бөхөөр нэрлээд байсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан санал асуулгад ч тэр арслан Г.Эрхэмбаяр түрүүлнэ гэсэн таавар тэргүүн эгнээнд бичигдэж байв. “Төрийн наадмын түрүү бөхийг нэрлэж .... /тэдэн/ сая төгрөг хожоорой” гэх тааварт уралдаанд ч тэр шинэ аваргын нэр хамгийн олон дурьдагдсан биз. Тэгвэл Ардын хувьсгалын 90 жилийн тэгш ойн баяр наадамд ес даван үзүүрлэж Ардын хувьсгалын түүхэнд 66 дахь, Сэлэнгэ аймгаас 78 жилийн дараа арслан цолтон болсон Г.Эрхэмбаяр төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлсэн нь Сэлэнгэ нутагт Төрийн их баяр наадмын түрүүг анх удаа авчирлаа.
Мөн одоогоос 80 жилийн тэртээ 1933 онд улс хувьсгалын 12 жилийн ойгоор барилдсан 880 бөхөөс Сэлэнгэ аймгийн бөх “Боохой” хэмээх Д.Данзан ес давж, Лхагва арслантай түрүү үзүүр булаалдан өвдөг шороодож Монгол Улсын Арслан цол хүртэж байсан амжилтыг давтаад байсан Арслан Г.Эрхэмбаяр ийнхүү төрийн наадамд түрүүлж, Сэлэнгэ аймгаас төрсөн үндэсний бөхийн анхны аварга боллоо. Тэрчлэн Ардын хувьсгалын түүхэнд төрсөн 21 дэх аварга гээд шинэхэн аварга Г.Эрхэмбаярын хувьд олон сайхан тодотгол хамт бий боллоо.
ХАМГИЙН ОЛОН ГАРЬДТАЙ АЙМАГ ЗАВХАН
Өнөө жилийн баяр наадмын үзүүр бөхөөр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын өсөх идэр начин Б.Гончигдамба шалгарч Улсын гарьд цол хүртлээ. Түүний хувьд Цагаан сарын барилдаанаас хойших заал танхимын бүх л барилдаанд тун сайн барилдаж бөх сонирхогчдын хараанд өртөөд байсан. Цолоо ахиулах бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгдээд байсан гэхэд болно. Ер нь шинэ гарьд Б.Гончигдамбын амжилтыг тооцож үзвэл сүүлийн гурван жилийн турш амжилтаа ахиулсан бөхийн нэг яах аргагүй мөн. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор аймгийн хурц арслан А.Алтанхуягаар тав давж начин цол хүртсэн бол өнгөрсөн жилийн наадмаар улсын харцага Ө.Бат-Оршихоор тав таван шөвгөрч, начин цолоо баталж байсан. Өнөө жилийн наадам үзүүр бөхөөр шалгарахад түүнд амархан байгаагүй ээ. Дөрвийн даваанаас эхлээд л хатуухан учраа бөхтэй таарч, улсын идэрхэн аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулж төрийн наадмын үзүүр түрүү булаалдах эрхийг олж авсан юм. Б.Гончигдамба Завхан аймгаас төрсөн гурав дахь гарьд цолтон буюу Ардын хувьсгалын түүхэнд хамгийн олон Гарьд цолтон төрсөн аймгаар Завхан аймаг тодров. Завхан аймгаас өмнө нь Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан нар гарьд цол хүртэж байсан юм.
Б.БАТМӨНХ АРГАГҮЙ Л ХҮЧТЭЙ БАЙЛАА
Энэ наадмаас төрсөн цорын ганц заан цолтон бол Төв аймгийн Баянхангай сумын уугуул, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх юм. Түүний хувьд аргагүй л хүчтэй байлаа. Хоёр жилийн наадамд дараалан өвдөг шороодож байсан улсын шилдэг харцага Ц.Содномдоржийг тавын даваанд, түрүү бөхийн тааврыг тэргүүлж байсан заан Ч.Санжаадамбыг зургаагийн даваанд өвдөг шороодуулсан бол зааны даваанд улсын харцага цолны болзол шинээр хангасан Н.Батсуурийг давж 90 жилийнхээ ойтой золгож байгаа Төв аймгийн зон олонд сайхан бэлэг барив.
Шинэ заан Б.Батмөнхийн хувьд энэ жил цол ахиулах нь тодорхой байсан биз. Наадмын сорилго барилдаанд улсын начин Нямсүрэнгээр долоо даван түрүүлсэн. Энэ нь ч наадамчин олон, бөх сонирхогчдод Б.Батмөнх начин сайн барилдана гэсэн итгэл өгсөн биз.
ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР БӨХИЙН ТААВРЫГ БУДЛИУЛАВ
Олимпын алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр улсын цолтны ам бүлд багтах мөрөөдлөө биелүүллээ. Үнэхээр ч азтай байлаа. Хэрэв дөрвийн давааны оноолт дээшээ нэг, эсвэл доошоо нэгээр зөрсөн бол түүний мөрөөдөл талаар болох магадлал тун өндөр байв. Өөрөөр хэлбэл, Улсын заан М.Өсөхбаяртай дөрвийн давааны нугалаанд таарна гэдэг бол түүний хувьд том аз гэхээс өөр юу гэх билээ дээ. М.Өсөхбаяр заан бол олимпын аваргын дотнын анд. Жүдо бөхөөр хамт хичээллэж, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад хамт зодоглож, оюутан ахуйдаа дотуур байранд хамт амьдарч байсан гээд тэдний нөхөрлөл тунд дотно. Уг нь, М.Өсөхбаяр зааны хувьд энэ жилийн наадмын түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвийн давааны оноолтыг зарлах үед залуу заан /М.Өсөхбаяр/ “Энэ жилийн наадам дуусчээ” гэж хэлсэн тухай түүний хажууд сууж байсан нэгэн сэтгүүлч хуучилж байсан. Тэгэхээр дөрвийн даваа эхлэх үед л наадам сурвалжлахаар суусан сэтгүүлчдийн дунд “Олимпын аварга Н.Түвшинбаяр начин болжээ” гэх яриа гараад эхэлснийг нуух юун. Ингээд тавын даваа эхлэх үед түүнийг нутгийн ах улсын гарьд И.Доржсамбуу амлах болов уу гэсэн таамаг байсан ч улсын гарьд Д.Рагчаа амлаж өвдөг шороодов. Магадгүй гарьд И.Доржсамбуу амлавал нөгөө л найраа, мөнгө төгрөгний асуудал яригдаж, Олимпын аварга Н.Түвшинбаяр начин цолыг найраагаар авсан гэх “чимэг” зүүх магадлалтай байсан учир хоёр гарьд шил даран бөх амласан болохоор ам бөхөө сольсон байхыг үгүйсгэхгүй юм.
Харин харцага цолны даваанд зүүний манлай бөх Даян аварга Г.Өсөхбаяр элэг бүсээ тайлсан нь наадамчдыг гайхшруулсан явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Даян аварга Г.Өсөхбаярыг энэ жилийн наадамд түрүүлэх сүүлийн боломж, цолоо ахиулж Дархан аварга болох магадлалтай гэж таамаглаж байв. Ийн Дархан аварга горилж явсан зүүний магнай Даян аварга маань зургаагийн даваанд Олимпын аварга Н.Түвшинбаярт элэг бүсээ тайлсан шалтгаанаа, “Би олимпын аварга Н.Түвшинбаярыг хүндэлж явдаг юм” гэсэн тайлбараар сэтгүүлчийн асуултад хариулсан байсан. Ямартай ч олимпын аварга Н.Түвшинбаяр энэ жилийн наадмын бөхийн тааврыг багагүй “эвдэж” орхилоо.
ӨВӨӨГИЙН ЦОЛЫГ АЛГАСАЖ, ААВЫН АМЖИЛТЫГ ДАВТСАН ХАРЦАГА Н.БАТСУУРЬ
Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурийг бөх сонирхогчид улсын цолонд хүрнэ гэж олон жил таавар дэвшүүлсэн. Гэвч улсын наадмын босго өндөр гэдгийг түүнд хэд хэдэн наадам харуулсан. Харин энэ жил Н.Батсуурь тун өнгөтэй байлаа. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгсийг дөрвийн даваанд өвдөг шороодуулж, начны даваанд улсын хүчит харцага Т.Өсөх-Ирээдүйг орхиж өвөөгийнхөө цолыг хүртэв. Зургаагийн даваанд шинээр начин цолны болзол хангасан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж давснаар аавынхаа амжилтыг 25 жилийн дараа давтлаа. Н.Батсуурь харцагын аав нь улсын харцага Г.Намсрайжав гэж хүн байдаг бол түүний өвөө улсын начин Гэлэг гэдэг хүн өдгөөгөөс 52 жилийн тэртээ төрийнхөө наадамд тав давж начин цол хүртэж байжээ.
ДАРХАН АВАРГЫН НУТГААС ТӨРСӨН ХАМГИЙН ЗАЛУУ ЦОЛТОН
Жил жилийн наадам өөр өөрийн өнгөтэй байдаг даа. Тэгвэл энэ жилийн наадмын хамгийн залуу цолтон нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул улсын харцага цол хүртсэн Энхтөгсийн Оюунболд болов. Түүний хувьд 1990 оноос хойш улсын өсөх идэр начин Ширмэнгийн Батхуяг, арслан Хадбаатарын Мөнхбаатар нарын дараа 20 насандаа улсын цолонд хүрсэн гуравдахь хүчтэн болж байгаа юм.
19-хөн насандаа өнгөрсөн жил Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол энэ жил улсын наадамд зургаа даван харцага цол хүртэж 21-р зуунд Хан Хэнтий аймгаас төрсөн улсын цолтон болж буйгаараа бас нэгэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдоос өмнө Хэнтий аймгийн Баянхуяг сумын уугуул, жүдо бөхийн ОУХМ, улсын начин Батжаргалын Одхүү 2000 онд улсын начин цол хүртэж байсан юм.
Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дараа төрсөн хүчтэн болж байгаа нь энэ.
ХАМГИЙН ЗАЛУУ НАЧИН Т.БААСАНХҮҮ
Начин цолтон цөөн төрөх нь тухайн жилийн наадмыг чанартай боллоо гэж ярилцдаг. Өнөө жилийн Төрийн наадмын тавын давааг аймгийн арслан цолтой таван бөх давснаас гурав нь цол ахиулсан юм. Начин цолтны нэг нь Увс аймгийн Тэс сумын харьяат Батлан хамгаалах их сургуулийн бөх Төрөөгийн Баасанхүү. Жижигхэн биетэй хэрнээ шаламгай хөдөлгөөнтэй арслан маань гурвын даваанд заан Д.Бумбаярыг, дөрвийн даваанд Улсын хүчит гарьд Н.Ганбаатарыг төвөггүйхэн өвдөг шороодуулсанаар начин болох зам мөр нь тэгширсэн гэхэд болно. Начны даваанд тулаад ирсэн бөхөө нутгийн бөхчүүд нь амлан авч, даваа ахиулан дэмждэг. Түүний нэгэн адилаар улсын арслан Б.Ганбат түүнийг амлан авч начин цолтны гэр бүлд багтаасан юм. Ийнхүү хамгийн залуу начинаар тодорч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас хурдан удмын даага авсан юм.
Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Л.Цэрэнтогтох мөн л олон жил начин цолтноор нэрлэгдэж байсан ч гурав, дөрвийн даваанд азгүйтэж байсан удаатай.
Тэгвэл өнөө жилийн наадмын гурвын даваанд улсын начин Ц.Цогтжаргалыг өвдөг шороодуулж, дөрвийн давааны нугалаанд улсын шилдэг харцага Ө.Бат-Оршихыг өвдөглүүлж наадамчин олныг шуугиулсан. Харин тавын даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат гарьд Ж.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулснаар начин цолны болзол хангасан билээ. Ийнхүү олон жил хүлээсэн начин цолны болзлыг хангав.

0 Сэтгэгдэл