Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ХОЙТОН ЖИЛИЙН НААДАМ ХОЛГҮЙ БАЙНА ДАА

Жил жилийн наадмын сонин хачин, жиг жугтай яриа жигтэйхэн сайхан хууч үлдээдэг билээ. Наадам тойрсон яриа жил дамжихын учир ирэх жилийн наадам хаяанд хүлээх мэт. Сайхан наадмын сайхан, сайхан мэдээг салхи дамжуулан ярьж, гол усаа дамнуулан хөөрч, нутгаас нутагт дуу хууртайгаа хослуулан хуучлах шиг сайхан юм бас үгүй. Урьд жилүүдээс онцгой баярууд давхцсан энэ жилийн наадмын наадах, цаадахыг хөнгөн гунигтай, хөөр баясалтайгаа хөвөрдөн учиглах нь.
Намрыг урин дуудах наадам цаана л нэг гэгээлэг. Монгол даяар хүн бүхний царай гэрэлтэн туяарч, тэнгэрт үүл үгүй шахам тунгалаг наран цацран мандах нь их баярын хөөр жавхааг түрлэг нэмэн хөглөнө. Урд өдөр нь тэнгэр бүрхэн юу, юугүй бороо орохыг сануулж байсан ч, наадмын өглөө нар ээж, тэнгэрт бүртийх үүлгүй тунгалаг. Ийм л тунгалаг өглөө наадмын нээлт яруу сайхнаар эхэлсэн юм.
Төв цэнгэлдэхийн дуу цацруулагчаар “Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн баяр хүргэе. Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадмын мэндийг хүргэе” гэсэн өндөр ойн жилийг улам өндөрсгөсөн гэгээн тунгалаг үгс дөрвөн уулын дунд хангинан цангинан байх нь хавтай бас бахтай.
Бөмбөрийн нүргээнээр түрлэг өргөн эхэлсэн нээлтийн хамгийн оргил хэсэг нь есөн хөлт цагаан тугаа цэнгэлдэхэд залах ёслол. Улбар шар, цагаан өнгөтэй хүннү загвартай монгол дээлээ өмсч, монгол аймгуудын бэлгэдэл “гал, нар, сар”-ыг дүрсэлсэн туг барьсан цэргүүд цэнгэлдэхийг хүрээлэн зогссон нь харсан хүн бүрийн омогшилыг бадрааж, самсааг шархируулж байлаа. Есөн шарга мориор цэнгэлдэхэд залрах Есөн хөлт цагаан туганд Монгол төрийн ариун үйлс, мандан бадрахын учиг оршин буй. Жилийн энэ л өдөр Төрийн ордноос гадаалах ил туг ард түмний өмнө мандсаар байвал Монгол төр ариун, оршин байсаар л байна. Жил бүр цэнгэлдэхийн хойморт гадаалах тугийг заншил ёсоор байрлуулсан хүндэт харуул, найман шарга хүлэг үүргээ гүйцэтгэн гарч одох нь хүртэл миний эх орны бахархал.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж наадмыг нээн “Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр давхцан тохиолоо. Монголын түүхт их төр 2222 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна. Монголоороо гоёсон монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа хоёр дахь удаагаа өргөлөө. Хүүдээ итгэх адил надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болно. Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амжилт ялалт, бэлгэтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархах нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр ихтэй наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Монгол түмний баяр цэнгэлийн дээд болсон монгол наадам ийнхүү эхэлж байгааг, их цагаан сүлдийнхээ цэнгэн орших энэхүү хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна” гэсэн үгийн араас түрлэг нэмэн уухай хадаах нь дөрвөн уулыг өндөлзүүлж, Туулын усыг цалгиулан монгол наадам эхэлснийг тунхаглах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд голлон залсан Есөн хөлт их цагаан туг Хүннү гүрний, Их Монгол Улсын ч сүр жавхааг бүрнээ илтгэн сэр сэр салхийг үл ажран байх.
Энэ жилийн наадмын нээлт олон өвөрмөц тоглолттой, онцгой содон тавилттай байв. 100 орчим хүүхэд уралдааны морьтойгоо гийнгоолон эх­лүүлсэн наадмын нээлтийн талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам “999 залуу “Түмэн эх”-ийг дуулж, 999 бий биелээч бүжиглэж наадам эхэлнэ. Наадмын нээлт 40 орчим минут үргэлжлэхдээ монгол түмний үнэ цэнэ, бахархлыг төрүүлэх болно” гэсэн үгээ баталлаа. 2222 жилийн турш түүхийн шаргал хуудсыг элээхдээ уртын дуу, бий биелгээ, үндэсний хөгжим гээд дэлхийд зөвхөн ганц заяасан бүхнийг монголчууд хэрхэн уламжлан үлдсэн, авч явааг энэ л өдөр тэр хэсэгхэн хугацаанд харж болмоор. Хөгжмийн аяанд бүжих биелээчид, зайгаа алдалгүй байраа эзлэх цэргүүд, үегүй мэт нугарах уран нугараачид, шүлгийн мөрүүдийг уянгалуулан унших хөтлөгч гээд наадмын нээлтэд өөлөх зүйл огтхон ч алга.
Монгол ахуйгаасаа нэлээд холдсон хотын бидэнд энэ л өдөр циркчид морьтны гайхамшгийг цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээнээ гайхууллаа. Морины давхиа мэт “Толин хул” дуугаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн морин дэл дээрээс дуулсан нь унаач хүүхдүүдийн гийнгоон дуутай хоршин үзэгчдийг өндөлзүүлж чадсан юм. 512 бөхийн дэвээ, 21 аймгаас ирсэн 999 бий биелээчийн уян хөдөлгөөн Монголын газрын зураг хэлбэртэй зогссон цэргүүдийн дунд гайхалтай харагдаж байлаа. Энэ бүхнийг дэглэн үзэгч түмний омогшилыг бадрааж чадсан Төрийн соёрхолт Д.Сосорбарам болон наадам зохион байгуулах багт ажилласан 3000 гаруй хүнд баярламаар.
Дэлгэр зуны хур бороо хааяа нэг хаялсан, тэнгэр уужим өдрүүдэд хотол олноороо дэнж хотойлгон мөнөөх цаг түүхийн нандин хэлхээг бататган гагнаж, бахархан зангидаж сайхан наадлаа. Ийм л сүрлэг, сүлдлэг төрт ёстой монголчууд билээ...

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
mınıı sonsonoor turıın soyrholt Sevjıdıın Suhbaatar gedeg hun zohıon baıguulsan gej bsan daa. yun Sosorbaram be
mınıı sonsonoor turıın soyrholt Sevjıdıın Suhbaatar gedeg hun zohıon baıguulsan gej bsan daa. yun Sosorbaram be
ЗӨВ ШҮҮ
Автомашины салон дубдэнэ мөн бүх төрлийн обуд никельдэнэ. Алтлаг никель, хар никель, ягаан никель, ногоон никель зэрэг өнгөний сонголттой утас96551777
Автомашины салон дубдэнэ мөн бүх төрлийн обуд никельдэнэ. Алтлаг никель, хар никель, ягаан никель, ногоон никель зэрэг өнгөний сонголттой утас96551777
Автомашины салон дубдэнэ мөн бүх төрлийн обуд никельдэнэ. Алтлаг никель, хар никель, ягаан никель, ногоон никель зэрэг өнгөний сонголттой утас96551777
Хамгийн их уншсан