Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монголын залуу чингисүүдийн эрсдэлтэй уралдаан

Бяцхан Б.Лхагвадорж хурдны мориндоо мордохдоо аавдаа үнсүүлж, амжилт ерөөлгөөд барианаас гарчээ. Гэвч түүнээс хэдхэн хоромын дараа долоон настай хүү мориноосоо унаж, амиа алдсан нь хурдны морь унаж байгаад осолдож нас барсан хүүхдүүдийн тоог нэгээр нэмсэн юм.
Өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн Монголчуудын хамгийн том баяр наадамтай зэрэгцэн бага насны хүүхдүүд ямар ч хамгаалалтгүйгээр хурдны морь унаснаас бэртэж гэмтэж, бүр амь насаа алдах явдлын талаар шүүмжлэл их гарч байна.
Морь бол Монголын соёлын салшгүй нэг хэсэг, тиймдээ ч монгол хүүхэд бараг хөлд орох цагаасаа морь унаж сурдаг гэлцдэг.   
Мориныхаа наснаас хамаарч 28 километр хүртэл зайд уралддагаараа Монголын эрийн гурван наадмын хурдан морины уралдаан дэлхийд тэргүүлдэг бөгөөд Британийн Гранд уралдаанаас ч дөрөв дахин хол зайд морьд уралддаг юм.
Энэхүү уралдаан Чингис хааны үеийн эрэлхэг дайчин өвөг дээдсийнх нь алс холын аян дайны замыг мориороо хэрхэн туулж,  давж гарсны нэг гэрч болон өдгөө цагт үлдэж хоцорчээ. Монгол морь тэсвэр тэвчээрээрээ гайхагддаг ч хурдны морь унаач нь заавал хөнгөн жинтэй, бага насны хүүхэд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг бөгөөд жилдээ 30 мянган хүүхэд морь унаж уралддаг гэсэн тоо бий.
Эрүүл мэндийн яамны тоо баримтаар Улаанбаатар дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн өнгөрсөн жилд гэхэд хурдны мориноос унаж гэмтсэн 326 хүүхэд эмчлүүлсэн нь 2010 онд 222 байснаас даруй 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Энэ бол хөдөө нутагт гарсан осол эндэгдлийн тоог оруулаагүй тоо.
Б.Лхагвадоржийн амиа алдсан явдал энэ он гарсаар хүүхэд осолдон эндсэн гурав дахь тохиолдол болж байгаа тухай Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтан Б.Жавзанхүү ярилаа. Өнгөрсөн 10 жилд унаач хүүхэд амь эрсэдсэн явдал 20 гаруй удаа гарсан гэж ярих тэрээр жил ирэх тусам уралдаан улам өрсөлдөөн тэмцэлтэй, харгис болж байна гэлээ.   
Хурдан морины эзэд нь ихэвчлэн шинэ баячууд, парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг гэх бөгөөд тэд өөрсдөө хувиараа морины уралдаан хийх явдал ардчилал хөгжсөн сүүлийн жилүүдэд бүр элбэг болсон гэнэ. Заримдаа хатуу ширүүн өвлийн улиралд хүртэл болдог тэдгээр багавтар уралдааны бооцоо 60 мянган ам.доллар дөхдөг аж.  Гэвч морийг нь унан уралдах хүүхдийн нүдийг унадаг дугуй, хичээлийн хэрэгсэл төдийхнөөр хуураад өнгөрдөг гэнэ. Хурдны морьдыг хэдэн сая төгрөгөөр даатгадаг атлаа унаач хүүхдүүдийг ердөө 32 орчим доллартай тэнцэх мөнгөөр даатгадаг гэх.  Уг нь, хамгаалалтын малгай, хувцас хэрэглэл өмсөх гэх ч энэ дүрмийг зөрчих нь их.
Монголын хүний эрхийн комиссын хуульч П.Оюунчимэг  Улсын их  хурлаас морины уралдааныг хүүхдийн хөдөлмөр гэж үзэж, унаач хүүхдийн насанд хязгаар тогтоосон хууль баталж өгөхийг хүсч байна. Тэрээр “Баячууд хүүхдүүдийг золиослон байж зугаацаж цэнгэхээ зогсоох ёстой. Нас барсан унаач хүүхдийн ар гэрт нөхөн төлбөр өгдөггүй явдал ч байна” гэж ярьсан юм.
Монголын Соёл спорт аялал жуулчлалын яамнаас 16-аас доош насны хүүхдийг улсын баяр наадмаас бусад жижиг уралдаанд оролцуулахгүй байхыг заасан хууль санаачлаад байгаа аж.  Гэхдээ одоогоор унаач хүүхдийн насны доод хязгаарыг заасан албан ёсны шийдвэр хараахан гараагүй л байна.   
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ Монголын уламжлалт хурдан морины уралдаан хамгийн ардчилсан тэмцээн гээд “ Гэвч энэ уралдаанд мөнгө ороод ирэхээр илүү өрсөлдөөнтэй болж, түүнийгээ дагаад хүүхдэд их аюултай болж байгаа” гэж ярьсан юм.
Гэвч энэ бүхнийг үл харгалзан уламжлалаа дэмжигчид хүүхэд л морь унах ёстой хэмээн одоогийн нөхцөл байдлаа зөвтгөн хамгаалах нь ч байна. Тэдний нэг уяач А.Баярмагнай ярихдаа “Унаач хүүхдүүдийн өчүүхэн бага хувь нь л унаж осолддог. Хүүхэд осолдохоос сэргийлэх цорын ганц зам нь тэднийг морь сайн унуулж сургах” гэж ярьж байна.  
Б.Лхагвадоржийн аав  моринд туйлын хайртай нэгэн учраас хүүгээ морь унаж уралдахад дуртай байжээ. Хүү албан ёсоор зохион байгуулсан морин уралдаанд өөр нэг уяачийн морь унаж уралдахдаа даатгуулаагүй, хамгаалалтын малгай сэлтээ ч өмсөөгүй байснаас нь толгойдоо хүнд гэмтэл авч нас барсан юм.
Нулимсаа барьж үл дийлэх түүний авга эгч Норжин “Зурагтаар зөв юм өчнөөн ярих атлаа амьдралд хэрэгжүүлдэг нь ганц ч үгүй. Хэрвээ хамгаалалтын малгайг нь өмсгөсөн бол...” гэж хоолой зангируулна.  

AFP

0 Сэтгэгдэл
tanaih uur websitenas medee hulgailhasa ichdeggui yumu? say neg avstraliin websitender yag ene medee baisanshde.
Хамгийн их уншсан