Бие давхар жүжигчин Холли Берри хүүхдийнхээ эцэгтэй гэрлэлтээ батлуулж, хуримаа хийжээ. Тэрээр гурван жил шахам хамт амьдарсан Оливер Мартинезтэй гэрлэж байгаа юм. Тэд сүй тавьсан тухайгаа нийтэд зарласнаас гурван сарын дараа ийнхүү хуримаа хийж байна.
Зургаан жилийн өмнө хоёр дахь нөхрөөсөө салах үедээ дахин хэзээ ч гэрлэхгүй хэмээн ярилцлага өгч байсан Холли Берригийн бодлыг гурван жилийн өмнө түүнтэй учирсан франц жүжигчин Оливер Мартинез өөрчилж чадсан бололтой. Хос хоёр Оливер Мартинезийн төрөлх нутгийнх нь хөдөөгийн нэгэн цайзад хуримаа ойр дотны 60 гаруй хүний хүрээлэл дунд цомхон хийжээ.
Холлигоос өмнө дуучин Кайли Миногтой болзож байсан Оливер Мартинезийн хувьд энэ анхны гэрлэлт нь бөгөөд удахгүй мэндлэх хүүхэд нь ч анхны хүүхэд юм. Тэд хүүтэй болох гэж байгаа бөгөөд Оливер Францын иргэншилтэй хэвээрээ үлдэж, хүүгээ харин Америкийн иргэн болгох хүсэлтэй гэнэ.