Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар таван шинэ начин цолтон мэндэллээ. Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруун туруун сумын харьяат улсын арслан Б.Ганбатаар тав давж начин цолны болзол хангасан юм. Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгий начин Л.Цэрэнтогтох, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Оюунболд нар тав давж улсын начин цолны болзол хангалаа. Мөн энэ даваанд улсын арслан Д.Азжаргал, Б.Ганбат, гарьд И.Доржсамбуу, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй гээд түрүү бөхөөр яригдаж байсан олон бөх өвдөг шороодлоо.