Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Х.Бат-Эрдэнийн хүрэн морь улсын наадамд дараалан түрүүллээ

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүллээ. Хүрэн морь өнгөрсөн жилийн баяр наадмаар түрүүлж байсан бол энэ удаа дахин түрүүлж наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалжээ.
Энэ жилийн наадмаар хэд хэдэн содон амжилтууд бүртгэгдэж байна. Түрүү морь дараалан хоёр түрүүлж байгаа бол айргийн дөрөвт хурдалсан С.Ганхуяг уяачийн бор морь улсынхаа баяр наадамд дөрвөн удаа дараалан айрагдаж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан