Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын 294 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлсэн байна.
Хурдан хүлгүүдийн дотор өнгөрсөн жилийн зүүн бүсийн аман хүзүү Халтарын Аюушжавын шарга, улсын наадам болон говийн бүсийн айраг ААУ Б.Сүхбаатарын хээр, говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн хонгор, мөн говийн бүсийн аман хүзүү МУАУ Д.Хишигжаргалын бор, өнгөрсөн жилийн улсын наадмын айраг ААУ Т.Ганзоригийн хар, энэ жил Сүхбаатар аймгийн аварга хүлэгт түрүүлсэн Л.Нармандахын бор зэрэг энэ цагт ид хурдалж байгаа олон хурдан хүлгүүд тоосоо өргөх нь.