Холливудын
хамгийн сайхан залуусын нэг гэгдсээр 50 насны босго аль хэдийнэ давсан
Жорж Клуни хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэнэ. Энэ нь ч түүний сүүлчийн
салалтын шалтгаан болжээ. Жорж Клуни хоёр жил шахам хамт байсан найз
бүсгүй Стейси Кейблерээс саяхан салж, одоо ганц бие амьдралдаа эргэн
ирээд байгаа юм.
Жорж Клуни 1989 онд жүжигчин Талиа Бальзамтай
гэрлээд, таван жилийн дараа салснаас хойш дахин хүнтэй суухгүй гэж ам
гарсан гэдэг. Тэрээр Рене Зелвеггер, Элизаветта Каналис гээд олон
сайхан бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэдний хэн нь ч
түүнийг гэр бүлийн амьдралд татаж чадаагүй юм. Тийм ч учраас Ж.Клуниг
ижил хүйстэн байж мэднэ гэсэн яриа өнөө хэр гарсаар байдаг.