Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Мисс Минск-2013”-ын ялагчид шөнийн клубт тайчигч байжээ


Беларусын нийслэл Минскийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн гоо бүсгүйчүүдийн шөнийн клубт нүцгэлэн бүжиглэж байгаа зургийг блогчид олж интернетээр цацсан нь шуугиан тарьж байна. Тэргүүн байр эзэлж, “Мисс Минск-2013” титмийн эзнээр  Яна Концевенког тодорсны дараахан л түүний өчнөөн олон эротик зургуудыг нь гаргаж тавьжээ. Мөн төгсгөлийн шатанд орж хоёрдугаар байр эзэлсэн  22 настай Наталья Башура, “Найрамдлын Мисс” титэм хүртсэн Екатерина Войтус, өөр бас хэд хэдэн оролцогчийн шөнийн клубын тайчигчаар ажиллаж байсан олон зургууд олонд ил болжээ.

Сайхан бүсгүйн тэмцээнд орсон ч ямар шагнал хүртээгүй 23 настай Анжелина Тихонович мөн л тайчигч байсан байна. Түүний тухай бүр “Тэр гурван жилийн турш тайчигчаар ажиллаж, нэг жил Литвад шөнийн клубт ажиллаж байсан нэгэн. Тэр бүр ганцхан агтавчтайгаар эротик хэлбэрийн бүжиг хийдэг байсан” гэхчлэн бичжээ.

Тайчигч байсан гоо бүсгүйчүүд ч бас дуугүй байсангүй, хэвлэлд хандаж интернетийн мэдээллийн дор “Би та нарт таалагдсангүй юу, ямар харамсалтай юм бэ” гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан