Хятадын хүний нөөцийн нэгэн агентлаг нярай хүүхдээ алдаад ч юм уу, өөр шалтгаанаар хөхний сүүгээ яахаа мэдэхгүй байгаа эмэгтэйчүүдийг сүүг борлуулах арга сэджээ. Тэр нь өөр хөхүүл хүүхдүүдэд өгөх биш харин насанд хүрсэн, үүний төлөө сард 2-3 мянган доллар төлөхөд бэлэн байгаа олигархиудад сүүг нь борлуулах болж.
Шэньжяний баячууд, ер нь хятадын өмнөд хотуудад орон нутгийн хэвлэлээр эхийн сүү нь стресс тайлах, биеийг эрүүлжүүлж залуужуулах үйлчилгээтэй гэсэн мэдээлэл гарах болж. “Манай зарим эхчүүд сүүгээ удааж, гар дамжуулахгүйн тулд үйлчлүүлэгчээ гэртээ хөхүүлдэг. Үйлчлүүлэгчид нь ч сүүгээ шууд хөхөх нь таатай байдаг юм” гэж Xinxinyu Household Service Company компанийн төлөөлөгч Лин Юн сонины сурвалжлагчид ярьжээ.
Эхийн сүү хөхөх явдал ийн газар авч байгааг тус компанийар үйлчлүүлэгчдийн нэг баталж “Миний танилуудын дотор эхийнэ шинэ сүү хөхөхийн тулд 10-20 мянган юань зарцуулдаг хүн олон бий, үүнд гайхаад байх юм байхгүй” гэж ярьжээ.