Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хүй долоон худагт ажиллах сэтгүүлчдэд ажиллах нөхцлийг нь сайжруулжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид хурдын хүлгийнхээ тоосонд даруулах гэж олон мянган наадамчин цугладаг билээ. Тэгвэл энэ жил хурдан морины салбар комиссынхон морин уралдаанд хэд хэдэн дэвшилтэй ажил хийж, нэвтрүүлж байгаагаа хэллээ.
Тухайлбал, эрлийз морьдыг уралдуулах журмыг баталсан байна. Энэхүү журмаар эрлийз морийг таних ажлын хэсэг байгуулжээ. Эрлийз морьдыг ялгах гол шалгуур нь сэрвээний өндөр байх аж. Мөн биеийн ерөнхий галбир байна гэдгийг салбар комиссынхон хэлсэн юм. Тодруулбал, эрлийз морины хошуу, дэл сүүл, чих, толгойгоороо монгол адуунаас өөр байдаг аж.
Мөн хурдан морины салбар комиссоор хурдан морины гарааны төхөөрөмжийг өргөтгөж шинэчилсэн тухай хэллээ. Өмнө нь 80 м-ийн өргөнтэй гарааны төхөөрөмжийн ард хурдан морьд нь багтахгүй байж. Харин үүнийг иргэдийн хүсэлтээр өргөн болгож 160 м болгожээ. Тиймээс энэ жилээс эхлэн гаргагч хүүхэд явуулах шаардлагагүй гэдгийг хэлсэн юм.
Энэ жилийн наадмаар хүй долоон худагт ажиллах сэтгүүлчдэд нэгэн том дэвшил гарчээ. Энэ нь хурдан морь дагаж зураг авах боломж бүрдэж байгаа аж. Гараа, бариа, уралдааны явцад гэх мэтээр хэсэгчилсэн байдлаар зураг авах боломжийг бүрдүүлсэн гэж байна. Тэрчлэн айрагдсан морьдыг тусад нь хаших хашааг шинэчилж, томруулж, хэвлэл мэдээлийнхэн болоод жуулчдад үзүүлэх боломжийг илүү нээлттэй болгосон гэж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан