ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төрсөн өдрөө хамгийн сонин тэмдэглэсэн 7 тохиолдол
Гэри Ленцнер бол Дэлхийн хоёрдугаар дайны үед бөөнөөр хорих лагерьт байж хоморголон устгах их аймшгаас амьд үлдсэн хүн. Тэрээр 2011 онд 85 насныхаа ойг шүхрээр бууж тэмдэглэсэн байна. Тэр АНУ-ын Сан-Дииегогийн дэргэдэх Жамул хотноо шүхрээр үсрэхдээ “Тэр муу Гитлер надад ямар ч муу зүйл хийж чадаагүйг харуулахыг хүсч байна” гэжээ. Тэр 3000 метрийн өндрөөс 40 секунд чөлөөтэй унаад шүхрээ задалж амжилттай газардсан байна. Тэр олон жилийн турш шүхрээр буух тухай бодож байсан ч гэрийнхэндээ энэ талаар хэлж байсангүй. Энэ тухайгаа тэрээр энэ талаар сонсвол тэд ухаан алдах байлгүй дээ гэжээ. Яагад заавал шүхрээр үсэрнэ гэж гэхэд тэрээр “Хүнд чинь амьдрал нэг л удаа заяана. Үхлээ гэхэд тэр чигээрээ л үхнэ шүү дээ” гэсэн байна.
2. Төрсөн өдрөөрөө ажилтнууддаа компаниа өгсөн захирал
Хэн ч гэсэн төрсөн өдрөөрөө бэлэг л авдаг. Харин бизнесмэн Боб Мур бол эсрэгээрээ төрсөн өдрөөрөө бэлэг өгдөг хүн. Тэр 81 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө компанийг хамтран ажиллагсаддаа бэлэглэсэн гэнэ. “Bob"s Red Mill Natural Foods” компаний эзэн тэрээр 2010 онд төрсөн өдрөөрөө “хамтран зүтгэгч 209 хүндээ компанийнхаа хувьцааг шилжүүлж байгаагаа танилцуулжээ. 2004 он гэхэд эдний компанийн орлого 24 сая байсан бол энэ нь жил бүр 20-30 хувь өсч байгаа гэнэ.
3. 102 насыхаа ойг гүүрнээс харайж тэмдэглэв
2013 оны зургадугаар сард 102 настай Дороти Кастер эмээ Айдахогийн 148 метр өндөр гүүрнээс шүхрээр үсэрч төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Ийм өндөр насалснаа ямагт хөдөлгөөнтэй холбодог тэр 101 насныхаа ойгоор канатан замаар явж байсан бол энэ жил тайван өнгөрүүлэхээр төлөвлөж байж. Гэвч бас л нэг шинэ юм хийхсэн гээд шүхрээр буусан нь энэ гэнэ.
4. Ээжийнхээ зээлийг төлж төрсөн өдрөө тэмдэглэсн хүү
Эфиоп гаралтай канад залуу өөрийнхөө төрсөн өдрийг энэ жил “надад амьдрал бэлэглэсэн тэр эмэгтэйг баярлуулж” тэмдэглэхээр шийдлээ гэж интернетэд бичжээ. Тэгээд дүрс бичлэгийн камерын өмнө сууж байгаад мөнгөний чек бөглөн ээжийнхээ авсан удаан хугацааны зээлийг нэгмөсөн төлжээ. Тэр уг нь жилдээ дөнгөж 30 мянган долларын цалинтай ч ээжийнхээ төлөө үүнийг хийж чадсандаа баяртай байгаа гэнэ.
5. 99 насандаа өндөр барилгаас олсоор буусан эмээ
Хэмфшир гүнлэгийн Хейлинг арлын Дорис Лонг эмээ өнгөрсөн тавдугаар сард 99 насныхаа төрсөн өдрийн баярыг 11 давхар өндөр барилгаас олсон татлагаар бууж тэмдэглэжээ. 85-аас дээш насандаа ийм өндрөөс татлагаар буусан 13 дахь хүн болж байгаа юм байна. “Цаг агаар сайхан, салхигүй байсан болохоор буухад төвөггүй байлаа” гэж Дорис хэлсэн байна.
6. Санта-Моникагийн шатаар 100 удаа гүйж төрсөн өдрөө тэмдэглэв
2013 оны гуравдугаар сард дасгалжуулагч Мэтт Рихтер-Сенд өөрийнхөө 31 насны төрсөн өдрөөр Чихрийн шижин өвчний эсрэг Америкийн нийгмэлэгийн ажлыг олон нийтэд таниулахын тулд Санта-Маникагийн шатаар 100 удаа өгсч гүйжээ. Энэ нь алдарт Эмпайр Стейт Билдингийн шатнаас бараг 10 дахин их гэсэн үг байна. “Бидний амьдрал нэг газраа зогсонги байна гэж байхгүй, бид ямагт урагшаа юм уу хойшоо хөдөлж байдаг. Жил бүр л шинэ хөдөлгөөнд орох тийм боломж гарч ирдэг. Би 31 насаа шинэ эрч хүчээр эхлэхийг хүссэн юм” гэж Мэтт хэлжээ.
7. 100 настай эмээ цанаар гулгаж төрсөн өдрөө тэмдэглэжээ
100 насныхаа төрсөн өдрийг найзуудтайгаа баярын ширээнд сууж, бүжиглэж өнгөрөөсөн Эльза Бейли эмээ яг 10 жилийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэж байсан Арапахо ууланд гарч цанаар гулгажээ. Тэрээр цанаар 75 жилийн турш хичээллэсэн байна.
Төрсөн өдөр гэдэг жилд ганц тохиодог хамгийн дурсгалтай баяр. Уншигч та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ. Хамгийн сонирхолтой, дурсгалтайгаар хэзээ тэмдэглэсэн бэ.
1. Шүхрээр бууж төрсөн өдрөө тэмдэглэсэн ахмадГэри Ленцнер бол Дэлхийн хоёрдугаар дайны үед бөөнөөр хорих лагерьт байж хоморголон устгах их аймшгаас амьд үлдсэн хүн. Тэрээр 2011 онд 85 насныхаа ойг шүхрээр бууж тэмдэглэсэн байна. Тэр АНУ-ын Сан-Дииегогийн дэргэдэх Жамул хотноо шүхрээр үсрэхдээ “Тэр муу Гитлер надад ямар ч муу зүйл хийж чадаагүйг харуулахыг хүсч байна” гэжээ. Тэр 3000 метрийн өндрөөс 40 секунд чөлөөтэй унаад шүхрээ задалж амжилттай газардсан байна. Тэр олон жилийн турш шүхрээр буух тухай бодож байсан ч гэрийнхэндээ энэ талаар хэлж байсангүй. Энэ тухайгаа тэрээр энэ талаар сонсвол тэд ухаан алдах байлгүй дээ гэжээ. Яагад заавал шүхрээр үсэрнэ гэж гэхэд тэрээр “Хүнд чинь амьдрал нэг л удаа заяана. Үхлээ гэхэд тэр чигээрээ л үхнэ шүү дээ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл