Жүжигчин Жорж Клуни найз бүсгүй Стэйси Кейблерээс харилцаагаа тасалжээ. Сүүлийн гурван сарын хугацаанд хамтдаа харагдаагүй тэдний харилцаа дуусгавар болсныг жүжигчний дотны эх сурвалж нь хэвлэлд ярьсан байна. Жорж Клуни урьдын адил найз бүсгүйтэйгээ хэт дотно харилцаатай болоод эхэлмэгц өөрийгөө татдаг зангаараа бүхнийг төгсгөл болгосон гэж эх сурвалж өгүүлжээ.
Жорж Клуни Стейси Кейблер нар хамт амьдраад ердөө жил хагасын хугацаа л үдсэн юм. Үүнээс өмнө тэрээр жүжигчин Элизавета Каналистай болзож байгаад салснаас хойш нэг сарын дараа Стейситэй танилцжээ. Эргээд ганц бие болсон 52 настай жүжигчин дээд зэрэглэлийн клубүүдээр ойр их үйлчлүүлж байгаа бол одоо түүний экс найз бүсгүй болсон Стейси Малибуд амарч байгаа гэнэ.