Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Жеймс Кэмерон: “Титаник”-ийн амь үрэгдэгсдийн төлөө олон жил ууж байна даа


Жеймс Кэмероны алдарт “Титаник” кино 3D  болоод дэлгэцэнд гарлаа. 60 долоо хоногийн турш уйгагүй хөдөлмөрлөж, энэ ажилд 18 сая доллар зарцуулсан байна. Найруулагч Жеймс Кэмерон энэ талаараа хөөрч байна.

-Хуучны олон киног 3D болгож байна. Та ч гэсэн энэ гайхамшигт киногоо ийм форматад шилжүүллээ. Ямар шалтгаанаар ингэхэд хүрэв?
- Олон хүн намайг ийм шийдвэр гаргах нь уу, үгүй юу гэж миний хөрөнгө санхүүг сонирхож байсан даа. Миний хувьд үзэгчид маань хуучин түүхийг шинэ нүдээр үзээсэй гэж яг зураач шиг л хүсч байлаа. Тун удахгүй 3D формат кино урлагийг үндсээр нь өөрчилнө гэдэгт би бүр 2005 он гэхэд итгэлтэй байсан. Тэр үед би “Аватор” дээрээ ажиллаж байсан болохоор эрүүл байдаг л юм бол өөрийн хайртай  “Титаник”, “Челюстом”, “Оддын дайн”-аа дахин төрүүлнэ дээ  гэж бодож байсан. “Титаник”-ийнхаа нэг жижигхэн хэсгийг 3D болгож туршиж үзсэн л дээ. Ердөө л минут хагасын дүрс. Ингээд л энэ киногоо ийм болгоё гэж эргэлтгүй шийдсэн. Гэхдээ үүнд бэлтгэх гэж бүтэн жил хүлээсэн. Яагаад гэвэл үзэгчид маань 3D  форматад  дасаг гэж. Тэгээд л бид энэ ажилд орсон. Тун хүнд хөдөлмөр байсан. “Титаник”-аа шинэ форматад шилжүүлэхэд  300 хүнийг  өдөр тутам ажиллуулж, 60 долоо хоногт 18 сая доллар зарцуулсан даа.

- “Титаник”-ийг хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд дахин дахин үздэг. Таньд ингэж олон удаа үздэг кино байдаг уу?
-14 настай байхад минь миний олон үздэг “Титаник” маань “2001:Сансрын Одиссей” байлаа. Тэр үед чинь DVD, дүрс бичлэгийн магнитфон гэж байсангүй. Киног олон дахин үзэхийн тулд тэр бүрий л кино театрт очдог байлаа шүү дээ. Гэхдээ л би энэ киног 18 удаа үзсэн юм. Энэ кино намайг урлаг руу, кино руу хөтөлсөн шүү.

- “Титаник” тун олон хүүхний нулимсыг асгаруулсан байх. Магадгүй зарим эр хүн ч гэсэн нулимс унагасан даа. Таны нулимсыг гаргасан тийм кино байдаг уу?
- За байз, бодъё. Байсан юм байна шүү. Уг нь тэр их хүнд кино болохоор би хэзээ ч зориуд үзэж байгаагүй. Гэхдээ хааяа телевизээр гарч байхад нь, шөнө дунд өөр үзэх юмгүй болохоор зайлшгүй үзэж таардаг кино бол Терренс Маликийн “Нарийхан улаан шугам” л даа. Энэ кино ямагт миний сэтгэлийг нулимс гартал  минь хөдөлгөдөг юм.

- Та гэртээ кино үздэг хэрэг үү. Гэхдээ тохиолдлоор уу, эсвэл хэрэг болгож үздэг юм уу?
-Үзэлгүй яахав. Харин энэ чинь манайд тухай бүрийдээ том үйл явдал болдог юм. Бид бүр эрдэнэ шишийн хатаамал, попкорн  бэлтгэж байгаад, тухалж аваад юу үзэхээ ярилцдаг. Хүүхдүүд сонголтоо хийж, мэдээж бид түүнийг нь дагахаас аргагүй. Нас насаараа янз янзаар сонгоно. Охин Элизабет тав, ихэр хоёр Клэр болон Куинну арван настай. Заримдаа арай томцуул нь болох 19, 21-тэй нь бидэнтэй нийлнэ. Гэхдээ хэн сонгосон нь хамаагүй бүгдээрээ үзнэ.

- Та Леонардо Ди Каприо болон Кейт Уинслит нарыг од болгосон. Одоо тэр хоёрыг дэлхий даяараа мэдэх болж. Тэдэнтэй дахиад хамтаръя гэж төлөвлөж байна уу?
- Хоёулантай нь хамтарна гэвэл хийснээ давтсан хэрэг болох учраас, тэр хоёрыг зэрэг урина гэж хэзээ ч бодохгүй байна. Харин ямар нэгэн кинондоо хэн нэгэнтэй нь бол хамтарч болох юм. Леотой сайн харилцаатай байдаг, гэхдээ “Титаник”-ийн дараа нэг их дотно найзууд болоогүй. Харин Кейттэй бол илүү дотно гэж болно. Леотой нэг удаа Сиднейд тааралдаад киноныхоо танилцуулгыг харуултал тэр “Бурхан минь би ямар инээдтэй амьтан байгаа вэ” гэж хэлсэн. Хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн л дээ.  Яахав дахиад нэг кинонд хамтарна гэхэд ямар нэгэн юм саад болж байгаа гэж би бодохгүй байна. Би санал тавих юм бол  тэр зөвшөөрөх л байх. Гэхдээ тэр ч, Кейт ч киноны том одууд юм чинь найруулагчдын нүдэнд өртөнө шүү дээ. /инээлээ/

- Алдарт “Титаник”-ийн аймшигт ослын ой болоод өнгөрлөө. Янз бүрийн улс оронд төрөл бүрийн л арга хэмжээ болсон. Та тэдгээрт оролцдог уу?
- “Титаник”-ийн түүхийг судалж, үүгээр оролддог янз бүрийн байгууллага хөдөлгөөнтэй би их ойр байдаг. Урихад нь очдог. Гэхдээ би ийм ажил арга хэмжээнд нь оролцохдоо бас зүгээр л миний киноны реклам болчих вий дээ гэж эмээдэг. Намайг тэгэж бодоход нь би дургүй. Яагаад гэхээр “Титаник”-ийн түүхийг судалсан энэ бүх он жилүүдэд энэ онгоц ч, тэр зорчигчид нь ч   миний төрөл төрөгсөд шиг болж, энэ гай зовлон надад тохиосон юм шиг санагддаг болчихож. Ганц л зүйлийг би хэзээ ч тасалж байсангүй. Тэр бол жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-ний оройн 23 цаг 40 минутад, “Титаник” хөлөг живсэн яг тэр цагт би, хөлгийн багийн гишүүд, нийт зорчигчдын төлөө, усанд живж амиа алдсан, амьд гарсан бүх хүний төлөө хундага өргөдөг. Жил бүр яг тэр цагт өргөсөөр олон ч жил хундага өргөж, ууж байна даа.

0 Сэтгэгдэл
Uuruu hentei anduuraad bgaan? hahaha
j.camiron bish baina shdee zurag ni kkkkk joohon aldaa gargatsan bna daa
Uuruu hentei anduuraad bgaan? hahaha
Хамгийн их уншсан