Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эва Лонгория найз залуутай болсноо зарлав

Экс нөхөр нь сүй тавьснаа зарласны дараа Эва Лонгория найз залуутай болсноо нийтэд мэдэгдэв. Тэрээр найз хэмээн удтал нэрлэж байсан Эрнесто Аргуйло хэмээх латин америк залуутай болзож эхэлжээ. Уг нь, тэдний тухай хэвлэлүүд аль эртнээс мэдээлж байсан ч Эва удаа дараа няцааж, бид зөвхөн найзууд гэж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт түүний экс нөхөр Тони Паркер франц бүсгүйтэй сүй тавьснаа зарласны дараа тэр ч бас өөрийнхөө тухай шинэ мэдээг дуулгахаар яарсан бололтой. Эвагийн шинэ найз залуу Гондурасаас гаралтай, тэд хоёулаа испаниар ярьдаг, хэл соёл нэгтэй учраас маш сайн ойлголцож, төгс хос болж чадна гэж жүжигчний ойр дотныхон хэвлэлд ярьжээ. Харин энэ тухай Эва өөрөө ярихдаа “Бидний харилцаа жирийн найзаас л эхэлсэн учраас маш онцгой гэж би бодож байна. Үнэндээ бидний өөрсдөө ч олж хараагүй зүйлийг харж, бидэнд дохио өгсөн хэвлэлийнхэнд талархаж байна” гэжээ.



Эва Лонгория, Тони Паркер

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан