Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч эхнэр, нөхрүүдэд зориулсан хуримын бөгж

Гэр бүлтэй хүнийг таних хамгийн амархан арга бол хуримын бөгж. Гэвч зарим нэгэн итгэлгүй эхнэр, нөхрүүд хуримын бөгжөө сэмхэн далд хийчихээд өөр санаа агуулж явах нь бишгүй л тохиолддог. Тэгвэл иймэрхүү тохиолдлоос сэргийлж чадах бөгжийг худалдаанд гаргажээ. Цул мөнгөөр хийсэн энэ бөгжийг зүүсэн этгээд нь нууцалсан ч бөгжний дотор талын үгний хуруунд үлдээсэн мөр гэрлэсэн гэдгийг нь тодоос тод харуулах ажээ. Бөгжний дотор “Married” буюу “гэрлэсэн” гэсэн үг сийлсэн учир зүүсэн хүний хуруунд энэ үгний хээ үлдэх аж. “Хуурагчдын бөгж” хэмээн нэрлэж буй энэ бөгжийг зохион бүтээгчид нь хуримын бөгжийн зорилгоор гаргаагүй, ердөө л хүмүүсийг хөгжөөх, хэрэв хүсвэл хосууд бие биедээ амлалт өгч энэ бөгжийг зүүж болох юм гэж санал болгож байна.



0 Сэтгэгдэл
Batboldod zvvlgbel taarna, ter emegtei zvgeer bh bsan
Хамгийн их уншсан