Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа шиг, гадаадын 10 тохиолдол


Олонхи тохиолдолд түймэр гарсан шалтгаан нь тодорхой байдаг. Галдан шатаасаан юм уу, тамхины цогоо санамсаргүй хаясан, хүүхэд шүдэнзээр тоглосноос, цахилгааны утаснаас гээд л..... Гэтэл зарим түймрийн гарсан шалтгаан нь нууц хэвээр үлддэг л дээ. Үүнийг  хий үзэгдлийнх, үл ойлгогдох хүчнээс болсон гэж янз бүрээр тайлбарладаг.
Өнөө хүртэл нууц нь тайлагдаагүй үл мэдэгдэх гадны ер бусын хүчний нөлөөлөөс болсон гэдэг 10 түймрийн түүх энэ байна.


10. Лондонгийн Бэттерси дүүрэг дэх Хитчинсийн гэр бүлд дөрвөн сарын турш энд тэндээс нь гал гараад болдоггүй. Яг л гал гаргадаг Өнөрмаа шиг....ямар нэгэн юманд хүрэхээр л гал асаад байдаг. Ялангуяа тэдний 15 настай охин Ширлид нь бүр нүүрлэж нэг удаа ор нь шатсан гэж байгаа. Нэг удаа бүр хувцас нь шууд л цахилгаан зуухан дээр унаад, тэр нь асав. Эцэст нь хий үзэгдэл судлаач Гэри Хэнкс тэднийд очиж засал хийж байж энэ бүхэн төгсгөл болсон гэнэ.


9. Украины Енакиево тосгоныхон гэнэт л Саша К гэдэг хүүгээс айдаг болчихов. Түүний ойролцоо байхаар л гал гараад, чийдэнийн шил хагараад, нэг удаа бүр хөргөгч  өөрөө хөрвөөгөөд дээшээ харчихсан гэнэ.  Ингэд хөршүүд нь ийш тийшээ хэлж түүнийг Москвад аваачиж физикийн туршилтад оруулсан байна. Доктор Андриянкин байж болох хоёр гаргалгаа хийсэн байна. 1. Сашагийн сэтгэхүйгээс  ойр ойрчын зүйлээ галдах тийм эрчим хүч ялгарч байна. 2. Үүнд нь байгалийн тайлагдашгүй үзэгдэл нөлөөлж байж болох юм гэжээ. Сашаа цаашид хэрхсэн нь мэдэхгүй.


8. Флорида мужийн Тарпон Спрингст жил бүр л өмнөөс салхилмагц аль нэгэн ойгоос түймэр гарч эхэлдэг нь бүр уламжлал болжээ. Нутгийн иргэд болохоор үүнийг хий үзэгдэл тавиад байна гэж бүр итгэж. 1952 онд хий үзэгдлийн түймэр 810 га газрыг хамарч Мексикийн булан орчимд хүрэхэд гэр байшингаа шатаачихгүйн тулд хэдэн зуун хүн сайн дураараа нэгдэж унтраахаар явж байлаа. Галын шалтгааныг судалсан мэргэжилтнүүд, мөрдөн байцаагчид гал юунаас эхэлснийг тогтоож чадагүй, нууц хэвээрээ үлдсэн.


7. XIX зууны дундуур алтны их хайгуулын үед Калифорни мужийн Жеймстаунд  “Врата к Кладу” гэж алдартай газар байсныг Уиллоу зочид буудал уламжилж ирж.  Уг нь байгалийн үзэсгэлэнт газар байрласан тансаг газар ч бас л хий үзэгдэлтэй гэнэ. Таван ч удаа галд автаж байсан энэ түүхэн газар 1985 онд бас л учир шалтгаангүйгээр галд автаж ойролцоох дэлгүүрийг хүртэл шатаажээ.
Гэрчүүд зарим нь бүр хий үзэгдэл харсан, тэр нь бүр уурхайчин төрхтэй байсан гээд л шуугьсан. Магадгүй 1896 онд хотод түймэр дэгдэхэд  Уиллоу зочид буудлаа авч үлдэхийн тулд, орон сууцны есөн байшинг дэлбэлсэн тэр хүмүүсийн нэгний нь сүнс байсан ч юм уу.


6. Америкийн Иллинойс мужийн Макомба хот орчмын Уиллийн гэр бүлийн фермд ердөө л хоёр долоо хоногийн хугацаанд хэдэн зуун удаа гал  гарах нь тэр.. Үл ойлгогдох гал ердөө л ханын цаасан дээрх жижигхэн хүрэн толбоноос эхэлсэн гээд байдаг. Долоо хоногийн дотор гэрт нь 200 гаруй удаа гал гарсан байна. Уиллийн гэр бүлийнхэн бүр арга ядаад майхан бариад байж байтал байшин нь зүгээр л бүхлээрээ шатах нь тэр. Дараа өдөр нь амбаар нь гээд байшин, хоёр амбаар, сүүний фермээс авах юм үлдсэнгүй. Шинжээчид хэчнээн үзээд судлаад юу ч олсонгүй, харин АНУ-ын агаарын хүчний төлөөлөгчид радио идэвхт, байгалийн хий агуулсан радио долгионоос л гал гарсан  байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ.


5. Шинэ Шотланд муж дахь Каледонии Миллс дэх Александр МакДональдын ферм бас л үл ойлгогдох гал, бусад үзэгдлийн бай болжээ. Үйл явдал ердөө л тэдний өргөж авсан, хөгжлийн бэрхшээлтэй, 16 настай охин Мэри Эллен, сэтгэцийн эмгэгтэй дөрвөн настай хүү хоёрын тэндээс эхэлдэг. Малын хашаанаас л гал гараад байна л гэнэ. Бас гараар тогшоод байх шиг чимээ гарна.
Америкийн зөн билэгчдийн холбооны төлөөлөгч доктор Уолтер Принс судлаад энэ бүхэн Мари Эллентэй холбоотой, гэхдээ тэр өөрөө буруугүй. Түүнд ямар нэгэн үл ойлгогдох чадвар байна гэжээ.


4. Өмнөд Африкийн Торнвиль хотоос холгүй орших Хоупвеллд Мтамбугийн гэр бүлийн байшин, ер хамаг өмч хөрөнгө нь хоёр долоо хоног үргэлжилсэн ер бусын үл ойлгогдох аймшигт явдлын улмаас ор юу ч үгүй болж устах нь тэр. Тэдний эх Машоба өглөө сэрээд халуун орноосоо өндийхөд нь л гудас нь шатаж эхэлж. Яг ийм байдлаар  унтлагын бусад дөрвөн өрөөнд нь гал гарсан байна. Гудамжны нөгөө талын байшинд ч ийм гал гарч. Дуудлагаар ирсэн гал сөнөөгч гал яаж эхэлж байгааг бүр нүдээр харсан байна. Мөрдөн байцаагчид бас л гал гарсан шалтгааныг тогтоож чадаагүй. Сүүлийн гал нь бүр хяналтаас гарч сайн дурынхан унтрааж дийлээгүй. Азаар хүний амь эрсдээгүй.


3. Алабама мужид Калвин Так эхнэр  зургаан хүүхэдтэйгээ дөрвөн өрөө байрандаа амьдарч байгаад бас л хий үзэгдэл, тайлагдашгүй явдлын золиос болсон. Хэсэгхэн хугацаанд л байшинд нь энд тэнгүй 52 ч удаа гал гарсан. Зарим нь бүр хүмүүсийг харж байхад нь гэнэт асаад байсан гэдэг. Бүр ширээн дээр байсан талх хүртэл гэнэт шатаад эхэлж байсан.
Байшин нь шатаад дуусч тэднийхэн өөр газар очсон хойно ч бас л гал гараад байлаа. Тэд гурав дахь байшиндаа очсон эхний өдөр гэхэд л таван ч удаа гал гарсан. Дөрөв дэх байшинд очсон хойно нь тэдний нэг хүүхдээс энэ үзэгдэл гараад байгааг тогтоосон гэнэ. Энэ явдлыг цагдаагийнхан, гал сөнөөгч, сурвалжлагч гээд олон хүн гэрчилдэг.


2. Малайзын Кота Бару тосгоны оршин суугч 78 настай эмээ Зайнаб Сулайман бас л гэрт нь гал гараад салдаггүй хөгшин. Тун багахан хугацаанд л гэрт нь 200 гаруй гал асч олон хүний гэрчилж байгаагаар бол ямар нэгэн хий үзэгдлээс л гардаг гэнэ. Хувцас, дэвсгэр, хивс гээд л.... Тэр өөрөө болохоор америкийн хоёр жуулчин тэрүүгээр аялж яваад гэрт нь ирж тусламж хүсэхэд нь Зайнаб татгалзсанаас болсон гэдэг. Австралийн нэг зохиолч үүний учрыг тайлахаар тэднийд очиж. Дараа нь хий үзэгдэл ангуучилдаг хэсэг хүн зөнч тэднийд очиж хариу засал хийснээр гал гарахаа больсон.


1. Майк Парсонс, түүний гэр бүлийнхний “галын” түүх, эхнэр нь модон хавтастай толь бичиг олсноос эхэлсэн гэнэ. Орчмын мод, дараа нь гэрт нь байсан саахартай шуудай хүртэл  шатлаа. Гэтэл тасалгааны голд шахам байсан хүүхэлдэй бас шатав. Ингээд л эргэн тойронд, унтлагын өрөөний булангаас эхлээд гал гарав. Уг нь тэнд задгай зуух, цахилгаан хэрэгсэл юу ч байгаагүй гэдэг. Гал гарсан шалтгааныг бас л тогтоож чадаагүй, гэрийнхэн өөрснөө ч юу гэж шатаах вэ дээ. Хамгийн сүүлд гэгээн ламтан ирж засал ном уншин ариусгаснаар гал гарах нь зогссон. Учрыг нь хэн ч тайлаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан