1945 оны дөрөвдүгээр сарын төгсгөлөөр германы Үндэсний Социалист намын удирдагч Мартин Борман төвийг сахьсан аль нэг орны сэтгүүлчийг олж Рейхсканцлерийн бункерт авчрах даалгавар хүлээн авчээ. Тэгээд тэр Адольф Гитлерийг амиа хорлохын урд өдөр швейцарийн сэтгүүлч Курт Шпейделйг олсноор тэр гуравдугаар рейхийн удирдагчаас хамгийн сүүлчийн ярилцлага авчээ.
Гэвч Шпейдель өөрөө Рейхсканцлерийг дайрах үеэр бөмбөгөнд өртөж амь алдсан байна. Харин түүний сүүлийн ярилцлагаа тэмдэглэсэн түргэн бичлэг болон бусад баримтуудыг Москвад хүргэж, тэр нь зэвсэгт хүчний музейн архивт олон жил хэвтсэнийг саявтар олжээ. Архивын нэг ажилтан хэдэн сарын турш сууж байж энэ түүхэн баримт бичгийг тайлж уншсан байна.
-27 жилийн өмнө та улстөрийн тэмцэлд орж байлаа. Одоо ямар бариа хүлээж байна гэж бодож байна даа?
-Тийм ээ, юу ирж байгааг маш сайн ойлгож байна. Бид шийдвэрлэх тэмцэлд боссон. Хамгийн гол нь цагаан арьстныг оршин тогтнуулах, шинэ амьдралын төлөө боссон. Газрын зураг дээр уг нь бүх зүйл байгаа ч гэсэн хоёрхон гарц л байсан. Нэг бол бид ялах ёстой, эсвэл төгсгөлд нь үхнэ.
-Өнөөдөр 1945 оны дөрөвдүгээр сарын 29. Нөхцөл байдлыг та ойлгож байгаа юу?
-Бид ялагдсан гэж би бодохгүй байна. Германи, тийм ээ тэр дайнд ялагдсан. Вермахт ялагдал хүлээлээ. Гэхдээ бид асар том үзэл санаанд түлхэц өгсөн. Үндэсний социализм өөрөө агуу гэдгээ харууллаа. 1918 оныг сана даа, 20-иод оныг сана л даа. Тэгэхэд Герман гэж байсан уу. Биднийг засгийн эрх барьж байсан хэдэн жилд хүн төрөлхтний түүхэн дэх аугаа их гүрэн байгууллаа шүү дээ. Бид эдийн засгийг нь бий болгож, биеийн болоод, сэтгэл санааны хувьд эрүүл саруул цоо шинэ залуу үеийг хүмүүжүүллээ. Эцсийн эцэст түүхэнд аугаа зүйл л үлддэг. Египетийн цац суваргыг босгох үеэр амь алдсан мянга мянган боолыг өнөөдөр хэн дурсан санаж байгаа юм бэ. Түүхэнд ганцхан цац суварга нь л үлдээ биз дээ. Тийм ээ, бид тэмцэлд ялагдсан, гэхдээ энэ уналт, ялагдал бол өгсөлт. Үндэсний социализм ирээдүйд улам хүчээ авна, бүр 21 дүгээр зуунд хүрнэ, би эргэлзэхгүй байна. Би 21 дүгээр зуунд Орост Үндэсний социализм ялна гэх юм бол би гайхахгүй. Энэ дайны хугацаанд би өөрийн арьсны үзлийн талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй байжээ. Би одоо таньд хэн ч, европт ч, орост ч, хэзээ ч хэн ч мэдэхгүй байгаа зүйлийг хэлье. Би бол оросуудыг нэг их дээдэлдэг хүн биш, оросууд гэдэг чинь ихэнх нь азиуд шүү дээ. Гэхдээ баримт бол баримтаараа л үлдэнэ, орос үндэстэн хүчтэй гэдгээ энэ дайнд харууллаа. Хэрвээ цагаан арьстнуудыг аврахаар дорноос хүч ирнэ гэвэл би нэг их гайхахгүй юм байна. Учир шалтгаантай болоод л тэр биз.
-Та дайнд ялагдсан ч гэсэн, үзэл санааны хувьд яллаа гэж хэллээ. Ийм дайн хийх хэрэгтэй байсан юм уу?
-Та тэгэхээр энэ дайныг эхлэх хэрэгтэй байсан уу, үгүй юу гэдэг асуултыг ганц надаас дэлхий нийтээрээ асуудаг шиг л асууж байна аа даа. Бидний үхсэний дараа бүх ноход л бидний химэлж эхэлнэ гэдгийг би мэдэж байна. Биднийг дайн өдөөгч, хүчирхийлэгч гэж цоллоно. Гэхдээ энэ бол шударга биш, Германд би ч байсан, өөр нэгэн ч байсан, тэртэй тэргүй дайн хийх л байсан. Немцүүдийн шинэ үе аугаа их улсаа байгуулсан, тэдэнд буруу байхгүй, үйл үйлээ дагана, үнээ тугалаа дагана гэгч л болсон. Англичууд, америкчууд, бүх еврейчүүд гээд ч ялгаагүй бүгдээрээ л өсөн төлжиж байгаа, үндэсний-социалист хөдөлгөөнийг бага залуу дээр нь дарж авахын тулд энэ дайныг эхлүүлэх гэж оролдож, бүхнийг хийсэн шүү дээ. Ганцхан энэ дайнд бидний стратеги ямар байсныг л бодох хэрэгтэй. Хар л даа, 1939 онд бид шууд л дайсны хүрээлэлд орсон шүү дээ. Гэтэл бид хүн хүч, техникийн хувьд ямар байсан билээ. Ийм нөхцөлд бид, германы оюун санаа, сэтгэлгээ дэлхийд баатарлагийн үлгэр жишээ, гайхамшгийг үзүүллээ.......