Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Амжилт гэдэг зөвхөн тамирчин, дасгалжуулагчийн ажил биш


Манайхан нэгэн үе борц, хэрчсэн гурил, сүүтэй цай уугаад л Олимп гэх мэт дэлхийн хэмжээний тоглолтод бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаад байдаг байлаа. Гэвч цаг цагаараа байдаггүй болохоор дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан  техник, анагаах ухаан, спортын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр байгалиас заяагдсан авьяас боломжинд гурилтай шөл, сүүтэй цай нэмэгдээд амжилтанд хүрэхэд улам л хэцүү болж байна. Яваандаа манайхан шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг тамирчдаа бэлдэхдээ яаралтай ашиглаж эхлэхгүй л бол амжилт гаргах боломжгүй болно.

Яагаад тэр вэ

Манай хойд ба урд хөршид болж байгаа үйл явцтай харьцуулж үзье л дээ. Юуны өмнө манайд Олимпын нөөц гэхээр зүйл байдаг үгүй нь мэдэгдэхгүй. Гэтэл манай хоёр хөрш хүүхдийг бүр тав зургаан наснаас нь бэлтгээд 13-14 настай байхаас нь эхлээд генийн төвшинд нарийн шинжилгээ явуулаад спортын ямар төрөлд амжилт гаргах боломжтой вэ гэдгийг нь тодруулаад шүүж  эхэлдэг.

Гар ба хөлийн улын хээгээр ирээдүйтэй гэж сонгож авсан хүүхдийг тухайн спортод хэр их амжилт гаргаж чадах вэ гэдгийг тодруулдаг болж. Үүний дээр генийн төвшинд судалгаа хийж, булчингийн эдийн шинжилгээ хийгээд яг тухайн спортын төрөлд амжилт гаргах чадварыг нь бүр нарийвчлан судалдаг болж. Ингэж шигшигдсэн хүүхдүүд өөрсдийгөө улсынхаа Олимпын нөөц гэдгийг ч мэдэлгүй өдөр болгон, хэдэн жилээр эмч мэргэжилтнүүдийн тасралтгүй хяналт дор бэлтгэл хийнэ. Ийм байхад амжилт гаргахгүй гээд яах билээ.

Олон улсын Олимпын хорооноос жил болгон сэргээшт багтах, тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын хэрэглэхэд хориотой эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг. Тамирчдын бие махбодийг ахар богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй атлаа энэ жагсаалтад ороогүй бэлдмэлүүдийг өргөнөөр хэрэглэдэг болжээ. Манайд энэ талын судалгаа хийсэн юм болов уу.
Үүний дээр манайхан зөвхөн бөх, бокс гээд анхаараад байхаас биш тоног хэрэгсэл ашиглан оролцдог спортын олон төрөл байдаг гэдгийг чадварлагаар мартдаг бололтой. Наад зах нь байт харваа. Эзэн Чингисийн үеэс л манайхан хол, оновчтой харвадгаараа алдартай. Чингисийн чулууны хөшөөний тэмдэглээс ч байна. Тэнд 900 алд газар харвалаа гэж. Өнөөдөр ч Польшийн  Краков хотод үд дунд болгон Бат хааны мэргэн харваач хоёр зуу гаруй метрийн цаанаас харваж оносон бүрээчний дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа болдог. Гэтэл үр удам нь болсон бид өнөөдөр байт харваанд бодитоор амжилт гаргасан жишээ байна уу. Үгүй гэхийн шалтгаан нь юу вэ.

Асуулт тун энгийн. Өнөөдрийн байт харваа  гэдэг хамгийн сүүлийн үеийн материал, шинжлэх ухааны ололтыг оролцуулсан өндөр технологийн спортын төрөл болон хувирчээ. Манай спортын удирдлагууд үүнийг нь тоож байгаа юм алга.

Буудлага ч  мөн адил. Орос, Хятадын буудлагын тамирчид өрнөдийн хамгийн сайн гэсэн компаниудад асар их мөнгө төлж, зөвхөн өөрт нь тохирсон буу шийдмийг захиалгаар хийлгэдэг. Өөрөөр хэлбэл бууны ерөнхий төрх бэлэн боллоо гэнгүүт тамирчин тухайн үйлдвэр дээр очоод буудлага хийдэг өөрийн арга барилд тохирсон онцлогуудыг буундаа захиалж хийлгэнэ. Манайхан ийм боломжоор хомс атлаа буудлагын төрлүүдэд сүүлийн жилүүдэд чамгүй амжилт гаргасныг гайхамшиг гэхээс өөр юу гэлтэй.

Цана, дугуй, биатлон, тэшүүр гээд тоног хэрэгслийн ач холбогдол чухал байдаг спортын төрөл болгонд сүүлийн хэдхэн жилийн дотор технологийн хувьсгал гарсан гэж болно. Хувьсгал гэдэг нь шинэ эд материал, шинэ технологи ашиглаж эхэлснийг хэлнэ. Харин эд бол тун ч чамгүй үнэтэй. Тиймээс орчин үеийн спортод амжилтанд хүрч ялалт байгуулахын тулд чамлахааргүй их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж таарч байгаа юм.

Үгүй ядаж л гүйлтийн төрөл байна. Энд спортын тоног хэрэглэл гэхээр зүйл байхгүй мэт санагдаж болох. Үнэн хэрэгтээ гүйлтийн гутал нь спортын физиологичид, сүүлийн үеийн эд материал үйлдвэрлэгчид, дасгалжуулагчид ба тамирчид гэсэн дөрвөлийн нягт хамтын ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг шингээсэн спортын төгс хэрэгсэл болсон гэдгийг энэ чиглэлээр мэдлэгтэй хүн бүр хэлээд өгнө. Тэгэхээр зүгээр нэг дэлгүүрт зардаг гүйлтийн гутал авч өмсөөд уралдаад дээд амжилт гаргах боломжгүй.

Гүйлтийн зам гэж байна. Дэлхийн хэмжээний гүйлтийн зам гэдэг мөн л шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг шингээсэн спортын төгс хэрэгсэл болсон. Ийм замгүй тохиолдолд манай хөнгөн атлетикчид хуучирсан зам дээр уралдаад дэлхийн хэмжээнд түрүүлдэггүй юм гэхэд зохих төвшний амжилт гаргаж чадах нь юу л бол.

Хөрөнгө оруулалт гэхээр ялалт байгуулсан тамирчдад өгдөг цалин пүнлүү төдийхэнтэй төсөөлөх нь учир дутагдалтай. Хөрөнгө оруулалт гэдэг нь спортын анагаах ухааныг хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн тоноглол худалдан авах, энэ чиглэлийн өндөр зэрэглэлтэй боловсон хүчин бэлдэхэд, сургахад мөнгө хийхийг хэлж байгаа билээ.

Наад зах нь тамирчин болгонд хурд ба хүч дадлын мөчлөг гэж байна. Мөчлөгийн дагуу тамирчны хурд ба хүчний үзүүлэлтүүд нэг хэсэг унаж, нэг хэсэг өсч оргил үедээ хүрч байдаг. Үүнийг орчин үеийн физиологийн нарийн төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлээд, засч тохиргоо хийх замаар Олимп, Дэлхийн аварга шалгаруулах гэх мэт нэн чухал тэмцээн явах өдрүүд ба хурд, хүчний мөчлөгийн оргил үе хоёрыг тааруулах арга хэмжээ авдаг болоод удаж байна. Энд спортын анагаах ухааны чиглэлээр судалгаа явуулж байгаа мэргэжилтнүүдийн төвшин өндөр байхыг шаардах төдийгүй олон тооны үнэтэй, нарийн багаж хэрэгсэл байх шаардлагатай.

Энд л хамгийн их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ ямар үгээр спорт хийдэг бид биш үйл хэргээр спорт хийдэг мэргэжлийн хүмүүс юм байна,  эрх биш нэгийг боддог байх гэж найдахаас өөр аргагүй.
Удахгүй Оросын Казань хотод болох Дэлхийн оюутнуудын Универсиад тэмцээнд манай тамирчид ямар амжилт гаргана тэр хэмжээгээр манай Олимпын нөөцийн бэлтгэл ямар байгааг харуулсан хэрэг болно.
Одоо харах л үлдэж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан