Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Р.Абрамовичийн үлгэрийн мэт амьдрал


«Forbes» сэтгүүлийн тодорхойлсноор Оросын олигархи Роман Абрамовичийн нийт хөрөнгө одоогоох 12,1 тэрбум ам.доллар юм. Энэ дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 68-т байгаа гэсэн үг.

Ирээдүйн тэрбумтан маань 1966 онд Саратовт төрж, эцэг эхээ хүүхэд байхдаа алджээ. Өнчин хүү өөрийн өвөөгийн гэрт өсч, ЗХУ-ын энгийн л нэгэн гэр бүлийн адил дунд сургуульд сурч, армид алба хаан, их сургуульд элсэн суралцжээ.  Абрамович 1990-ээд оны дундуур Борис Березовскийтэй дотноссоноор  ОХУ-н Ерөнхийлөгч Ельциний гэр бүлтэй танилцсан гэдэг. Ингэснээр түүнд “Сибнефть” компанийг өөрийн болгох боломж олдсон гэдэг.  2000 оны арванхоёрдугаар сард Чукотки мужийн захирагчаар томилогдсоноор өөрийн болоод орон нутгийн иргэдийн амьжиргааг багагүй сайжруулж чадсан гэдэг.  2008 онд тэрээр өөрийн хүслээр албан ёсоор Ерөнхийлөгч Медведевт албаа хүлээлгэж өгчээ.  Тухайн үед Роман Абрамович «Millhouse LLC» компанийн эзэмшигч болчихсон байв.

 Чукотки мужийн захирагч Роман Абрамович

Дэлхий дахинаа алдартай тэрбумтны мөнгө нь гэхээсээ илүүтэйгээр амьдралын хэв маяг нь олон хэвлэлийн анхаарлын төвд үргэлж байдаг билээ.
Тэрээр 2003 онд Английн алдарт Челси клубыг 140 сая фунт стерлингээр худалдан авснаар тус клубын амжилт ялагдал эзэмшигчээс нь шалтгаалдаг болсон гэхэд хилсдэхгүй.

Абрамович –  дэлхийн шилдэг хөлбөмбөгийн баг Челсигийн эзэн!

Абрамовичийн аюулгүй байдлыг хангах албан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд зөвхөн тэдэнд жил бүр 2 сая ам.доллар зарцуулдаг.  Энэхүү хамгаалалтын багт Их Британийн десантын тусгай отряд болох домогт SAS-ийн ахмад дайчид цөөнгүй бий гэнэ.

«Eclipse» хэмээх  Романа Абрамовичийн хөлөг онгоцыг шинжээчид 485 сая ам.доллараар үнэлдэг. Энэ хөлөг онгоц бол хамгийн үнэтэй бас хамгийн том хувийн онгоц.

Хөлөг онгоцонд хүний ая тухтай амралтанд хэрэгтэй бүх зүйл бий. Кино театр, номын сан, хоёр ч усан бассейн, спорт танхим, «Blackhawk» нисдэг тэрэг буух тусгай зориулалтын талбайтай.  Хөлөг онгоц дээр 92 хүн тусгайлан өөрийн эзэндээ үйлчилдэг. Абрамович өөрийн аюулгүй байдалд хамгийн ихээр анхаардаг учраас хөлөг онгоц сумны хамгаалалттай, аюулын таван ч хаалгатай. Тэрээр энэхүү хөлөг дээрээ зочид хүлээн авах тун дуртай.

Абрамович Холливудын магнатуудын нэг Дэвид Геффенаас авсан «Pelorus» нэртэй хөлөг онгоцоо 2011 он хүртэл эзэмшиж байгаад өөрийн хуучин эхнэр Иринад ногдох хувийг нь өгөх зорилгоор зарсан байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлөг онгоцны нэг «Le Grand Bleu» 2006 он хүртэл мөн Абрамовичийн нэр дээр байсан бөгөөд  2006 онд тэрээр ажил хэргийн анд Евгений Швидлерт бэлэглэсэн гэдэг.

Роман Абрамович өөрийн эхнэр Иринагаас бөөн хэл амтай дагуулан салсны дараа загвар өмсөгч, дизайнер, сэтгүүлийн редактор Даша Жуковтой гэрлэсэн юм.  
2007 онд Абрамович  эхнэр Иринагаас 300 сая ам.долларын өв үлдээж салсан нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй салалтын нэгд албан ёсоор тооцогддог.

Роман Абрамовича Даша Жуковтой хэдэн жил хамт амьдарч 2009 онд хүүтэй болж Аарон нэр хайрласан юм. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ хоёр хүү, гурван охинтой.

Даша Жуков амьдралынхаа бүхий л зүйлийн Абрамовичид найддаг. Даша 2008 оноос өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөн уран зураг цуглуулах болсон.  Тэрээр Фрэнсис Бэкон, Люсьен Фрейдийн зургаас эхлэн цуглуулсан байдаг.
Люсьена Фрейдийн энэ зургийг Абрамович  Дашад зориулан бэлэглэхээр 27 сая ам.доллараар худалдан авсан аж.

Английн зураас Фрэнсис Бэкон 1976  зурсан энэхүү цувралыг  2008 онд 85 сая ам.доллараар худалдан авчээ. .

 Роман болон Дашагийн амьдрал  маш олон хүндэтгэлийн хүлээн авалт, бас гайхалтай үдэшлэгээр дүүрэн байдаг.  Энэ бүхэн үргэлж алдарт «Eclipse» хөлөг онгоц дээр болдог юм.
Абрамович зөвхөн нэгдүгээр сард шинэ жилийн үдэшлэгтээ зориулан  Руперт Мердок, Марта Стюарт, Жорж Лукас нарын зочидтай үдэшлэг зохион байгуулахад найман сая ам.доллар үрсэн байна.


Роман Дашагийн бүхий л төслийг дэмжиж хөрөнгө оруулдаг. Үүний нэг нь орчин үеийн урлагийн томоохон галерей болсон “Гараж”-ийг Москвад нээсэн юм. Энэ галерейд дэлхийн өнцөг булан бүрээс орчин үеийн урлагийн гайхамшгийг мэдрэхийг хүсэгчид зочлон ирдэг.

Даши Жуковын үзэсгэлэнгийн танхим Москвад

Даша Жукова өнгөрсөн зунаас эхлэн мөн өөрөө ерөнхий редактороор нь ажилладаг «Garage» нэртэй сэтгүүл гаргасан. Сэтгүүлийн анхны дугаарыг нь Хеди Шлиманы авсан Дамьен Херстын нүцгэн зургаар чимж дуулиан дэгдээсэн.

Стиль жизнь Роман Абрамовичийн амьдралын стиль гэдэг хүссэн газраа шаардлагатай үед нэн даруй очиж чаддаг байх дээд зэргийн хөдөлгөөнт байдал юм. Энэ зорилгод нь түүнд олон тооны нисэх онгоц, усан онгоц, машин үйлчилж байдаг билээ. Жишээлэхэд, түүний «Boeing 767» нь 375 зорчигч тээвэрлэх боломжтой.

Роман Абрамовичид хоёр сум нэвтэрдэггүй «Maybach’а» бий. Энэ бол хамгийн орчин үеийн аюулгүй техник гэдгээрээ алдартьай. Нэг нь л нэг сая ам.доллараас  илүү үнэтэй.

Одоо тэрбумтаны үл хөдлөх хөрөнгийн талаар хэдэн зүйл сонирхуулъя.

Зураг дээр : Абрамович нь Лондон хотод есөн байр худалдан аваад түүнээ хамгийн элит зэрэглэлийн харш болгон хувиргасан. Шинэчлэх засах бүх ажил дууссаны дараа эдгээр байр нь Их Британийн хамгийн тансаг бөгөөд хамгийн үнэтэй байруудаар тодрох нь гарцаагүй.

Зураг дээр: Үүнээс гадна АНУ-д байдаг Аспен амралтын газар эдлэнтэй. Үнэ нь 40 сая ам.доллар. Нэгэн удаад энд «Pussycat Dolls» хамтлаг оролцсон шоу зохион байгуулахын тулд тусгай мөсөн гулгуур байгуулж байсан удаатай билээ.


Зураг дээр: Оросын тэрбумтан эр энэ бүхнээс гадна Францын өмнөд нутагт «Chateau de la Croe» нэртэй өөрийн гэсэн цайзтай. Цайзыг шинэчлэн засварлахад тэрээр 50 сая ам.доллар зарцуулсан. Энэ цамхаг нь нэгэн цагт Их Британийн эзэнт улсын хаан ширээнээс татгалзсан Эдвард хунтайж энд амьдарч байсан гэдгээрээ алдартай юм.


Зураг дээр : Абрамович мөнхүү Санкт-Петербург хотод “Шинэ Голланд” нэртэй бүхэл бүтэн арал худалдан авчээ. Арлыг худалдан авахад 400 сая ам.доллар зарцуулсан. Арал дээр өөрийн уран зураг, урлагийн бүтээлүүдийн цуглуулгаа олон нийтэд зориулан дэлгэн үзүүлэх ажээ.


Эцэст нь ядуу өнчин хүүхэд дэлхийд толгой цохих баян болдог түүх бодитоор хэрэгждэг юм гэдгийг Абрамовичийн түүх харуулж байгаа юм. Учир нь асрах газар өсч эрийн цээнд хүрсэн Роман хүүг ийм баян, ийм нөлөөтэй хүн болж чадна гэж тухайн үеийн асрахын багш нар, хамт сурагчид нь огт зүүдлээгүй явсан нь гарцаагүй. Амьдрал дээр үлгэр биелэх боломж гэж бас байдаг л юм байна.

0 Сэтгэгдэл
guilgachin amidrah moda-nd orj baigaa geech hehe
orosuud tsever hudulmururuu bayajihguishde fgehde manaihan shig ***** bish l dee chukotkig bosgosn l bhgyu yu mundag er.uhej l bolohguin bndaa
oligarx bhgui yu oroo busga ued eviig ni olood bosson nohor .
tolgoi ajillaj bhad amidarch chaddag yum bna. ataarhaad ch yaahav
олигарх шүүдээ цэвэр хөдөлмөрөөрөө баяжаагүй хүн
naachin ugaasaa orosiin bodlogo shuudee bas Canadad hurtel indianchuudad arhi unegui bdag
end sweitsariin tvzeer alaskagiin chykcha nariin tyhai mash sonhirholtoi barimtat kino german hel deer uzeb.ene kinond orosiin alaskagiin tsaatan chykcha nar odoo herhen ystaj,arhind orj,ajil amidralgui yysan ystaj bgaag haryylj bn.ene buhend gol hybi nemer oryylj bgaa hun bol ene Abramobich um bn.Alaskad Abramobichniin neftiin mash tom uidber bdag,tenbd ni dan orosyyd ajilldag.nnytgiin chykcha nariig albandan nyuulgej tysgai tosgond ajil turulgui bolgoj zarim ni arhind orj amia horloj bdag um bn lee.aimaar nugelten bga abizdee?
naachin ugaasaa orosiin bodlogo shuudee bas Canadad hurtel indianchuudad arhi unegui bdag
яагаад гэвэл эцэг эхтэй хүмүүс бардам,зарим хүмүүсийн өмнөөс МАЙ Гэж хэлж чаддагтаа л жирийн амьдардаг,ИЙМ хүмүүс хамгийн бялдууч,бусдын хандлагаар АМЬДАРДАГ юмдаа
Chi tsever Mongol ataarhaad ain moda naas Garson uchral chi ingej amidraagui tee
Mongold Tamar yalgaa bna Odjargal bas l onchin ussun
монголд бол боломжгүй л түүх
Mongold Tamar yalgaa bna Odjargal bas l onchin ussun
busdaas idsen munguur l tuilj bna, yun saihan gej, ingej amidrah ni barag modnoos garch bga shuu de kkk
guilgachin amidrah moda-nd orj baigaa geech hehe
Chi tsever Mongol ataarhaad ain moda naas Garson uchral chi ingej amidraagui tee
Oros ulsiin nariin yarival Mongoliin ezent gurenii bayalagiig luivardaad zugtsan luivarchin l shuu dee
12 ih nayd gdg chn yag manai ulsiin jiliin tusuw bn yaay
Хамгийн их уншсан