ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оросын элитүүд ямар сууцанд амьдардаг вэ
Ах дүү Васильевын ордон.
Тэд Ленинград мужийн Вырица тосгонд төрсөн. Дүрс бичлэгийн салон ажиллуулдаг байгаад сүүлд нь авто машины уралдаан зохиож, машины зах ажиллуулсан. Дунд ах Сергей Васильев нь Петербургийн нефтийн терминал, Петербургийн усан зогсоолыг хянадаг. Балтийн нефть борлуулалтын 15 хувийг эзэмшдэг.
Тэд харшаа төрсөн тосгондоо Оредеж голын эрэг дээр барихаар шийдэж. Энэ нь Пушкино дахь хааны албан өргөө-Екатеринины ордны яг хуулбар болсон. Ер нь энд Екатеринины ордныг санагдуулам зүйл тун олон. Цагаан баганууд, цэнхэр өнгө, алтан ганжир гээд л....Дотоод засал нь гантиг чулуун шат, 600 хавтгай дөрвөлжин метр талбайтай зүймэл чулуун шал, хар гантигаар урласан хөлөг баатрууд бий. 19 төрлийн гантиг чулуу, бусад олон материалыг гэхэд л Италиас авчирсан.
Якунины зуслан.
Оросын төмөр замын “РЖД”-ийн тэргүүн Владимир Якунин Домодедовын ой доторхи хэдэн арван га талбай эзэлсэн зуслан энэ байна. Энд өөрийн гэсэн нуур, дээд ангиллын лимузинд зориулсан тусгай тасалгаа бүхий 15 машины гарааш, гарааш руугаа орсон газар доогуурх 500 метр зам, хувийн кино театр, 1400 хавтгай дөрвөлжин метр талбайтай халуун усны цогцолбор, саун, орос турк банн, бассейн, иллэгийн өрөө гээд юм юм бий.
Үйлчилгээний ажилтан, ажилчид нь тусдаа хоёр давхар байранд амьдарна. Том жижиг хоёр байрны жижигт нь хүү нь ирж очдог. Зочдод зориулсан өөр нэг байшин бас бий. 300 вьетнам ажилчин барьсан энэ байгууламжид италийн гантиг орсон. Шал хана бүгд гантиг гэнэ.
Шуваловын өргөө.
Игорь Шувалов 2008 оноос Ерөнхий сайдын орлогчын алба хашиж байгаа. Түүний орлого 226 сая, эхнэрийн нь орлого 222 сая рубль орчим.
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрээр эхнэр, насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт 4174 хавтгай дөрвөлжин метр талбайтай сууцанд амьдардаг гэж бичсэн. Түүний сууц Брежневийн үеийн Улс төрийн товчооны гишүүн Сусловын зуслан байсан газарт байдаг. П хэлбэрийн байшин бүхий 7,5 га газарт теннисийн дээвэртэй талбай, бассейн, тансаг цэцэрлэг, хамгаалалтын болон үйлчилгээний хүмүүсийн суух тусгай байшин ч бий.
Кадыровын өргөө.
Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров Грозный дахь Сунжи голын эрэг дээр 260 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг. Үүнийг ойролцоогоор 10 тэрбум рублиэр барьсан гэж “Новоя газета” бичсэн байдаг.
400 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд төрөл бүрийн цэцэг, бут ургамал тарьж ургуулахад л гэхэд 48 сая рубль зарцуулсан бол энэ харшийн үйлчилгээнд ойролцоогоор 36 сая рубль зарцуулдаг гэж хэвлэл бичжээ.
Медведевийн ордон.
2011 оны хоёрдугаар сард “Новая газета” сонин Большой Утришийн хамгааллаттай бүсэд Медведевийн зуны харшийг барьж байна гэж бичсэн. Энэ нисдэг тэрэг буух талбай, усан завины зогсоол барих юм. Ер нь энэ зуслан В.Путины Геленжик дэх ордонтой их төстэй.
Энд уг нь “Дар” төслөөр биеийн тамир, эрүүлжүүлэх төв барина гэж байсан. 120 га газрын төлөө 49 жилийн туршид жилд 15 сая төлж байх төсөл байсан юм гэдэг. Гэтэл энэ төсөл явж явж Медведевийн эхнэрийн нэр дээр байсан хэмээн хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ өнөө хүртэл Медведевийн зүгээс, түүний захиргаанаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа гэнэ.
Ткачевын зуслан.
Краснодарын хязгаарын амбан захирагч Александр Ткачевын зуслан энэ хязгаарын Туапсинскийн районы Бжид Жубгскийн тосгоны ойролцоо бий. Хашаа ногоон байгууламж нь 7 га бол байшин нь нэг га газар эзэлнэ. Энэ газар бас л анхаасаа л хэл ам дагуулж эхэлсэн газар. Байгаль хамгаалагчид 2011 оны эхнээс л ногоон бүсээ хамгаалах гэж жагсч тэмцэж эхэлсэн ч тэднийг янз бүрийн хугацаагаар баривчлан саатуулж байсан. Амбан захирагч өөрөө болохоор тэнд өөрийнх нь ажиллаж байсан Агрокомплекс компанийн амралтын бааз байдаг. Тэнд төсвөөс зарсан нэг ч рубль байхгүй гэдэг.
Гэгээн ламтны зуслан.
Хар далайн эрэг дээр 10 га-гаас багагүй ойд гурван метр орчим өндөр хашаатай “том ганжир, загалмай бүхий сүм ч биш, ерийн нэг байгууламж ч биш дөрвөлжин байшин барьж байгаа” гэж байгаль хамгаалагчид ярьсан байдаг.
Оросын үнэн алдартны сүмээс энэ бол Москвагийн хамба энэ эдлэнг мэднэ гэж тайлбарласан. Тэд нь болохоор Гележик дэх тэр барилга бол гэгээн ламтны зуслан биш, харин мөргөлийн төв гэсэн. Гэхдээ энэ нууц байгууламж нь улам л өндөр болж, нууц ажиглалтын болон дохиожуулах системтэй болж байгаа гэж байгаль хамгаалагчид хэлдэг. Хожим нь гэгээн ламтан Кирилл ирж очиж байсан.
Путины ордон.
2010 онд петербургийн бизнесмен Сергей Колесников ерөнхийлөгч Медведевт авлигын тухай захидал илгээж байлаа. Тэнд Хар далайн эрэг дээрх Прасковеевк тосгоны орчим Гележикийн районд тухайн үеийн ерөнхий сайд Путин амралтын харш бариулж байгаа тухай өгүүлсэн байдаг. 2005 оноос хойш барьж байгаа энэ барилга байгууламжийн үнэ нэг тэрбум рублиэс давсан гэж захидалд бичсэн байсан. Харамсалтай нь энэ захидалд хэн ч хариу өгөөгүй.
Колесниковынхоор бол арван мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай эзлэх энэ газарт өвлийн театр, казино, зуны задгай театр, цагийн манаа, усан бассейн, спорт цогцолбор, нисдэг тэрэг буух талбай, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний, болон хамгаалалтын ажилтнуудын байр, техникийн байшин бий гэнэ.
tasarhai yum bna daa gaihamshig
goe l ym bn aihtar bairnuud bnshuu manaid bas l dohoj ochih bgaa bhaa
-Путин, гэгээн ламтан Кирилл, Медведев болон бусад-
Орост, ер нь дэлхий дээр сайхан амьрахыг хэнд ч хориогүй. Гэхдээ яаж гэдэг нь л сонин. Оросын ерөнхийлөгчөөс аваад, гэгээн ламтан зэрэг найман хүний тансаг сууцыг толилуулж байна.

0 Сэтгэгдэл
Darga Manai darga nariin hajuud jijeghen l ym bna
Manai Mongoliin Boss uudiin hajuud jijeghen l ym bna manai MGL Boss uud bol tom sh uu dee ednariin hajuud
2013.07.09
2013.07.09
2013.07.02