Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэд энэ сарын 3-8-нд сагсан бөмбөгийн өлгий нутаг АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болох “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд оролцохоор явж байгаа юм. Тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд нь явагдах юм. Өсвөрийн шигшээ баг тамирчид маргааш эхний тоглолтоо Грекийн багийн эсрэг хийх аж.
Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудын дунд Монголын улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар зохион байгуулсан “Бид нэг багийнхан” төсөл болон өсвөрийн улсын аваргуудаас дээрх тамирчдыг сонгон шалгаруулж, багаа бүрдүүлжээ.

А.Индра

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан