Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ц.Хулан: Ганзага хоосон буцахаас л айдаг


Говь-алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн заан С.Цэрэгбаатар бөхтэй санаандгүй таарахад охин нь Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд явах гэж байгааг нь сонслоо. Спортын төв ордны “Б” заал буюу “Тэмүүжин” жүдо бөхийн клубт бэлтгэлээ хийж буй түүнийг зориход тун завгүй байв. Гэхдээ өөрийг нь зорьж ирсэн надад тэрээр ярилцлага өгье хэмээн уриалгахан зөвшөөрсөн юм. Ингээд Жүдо бөхийн спортын мастер, өсвөрийн тамирчин Ц. Хулантай яриа өрнүүллээ.

-Сайн байна уу, бэлтгэл сургуулилт хэр байна?
 -Өглөөний 10 цагаас эхлээд л одоо дуусч байна.

-Жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би энэ спортоор хичээл­лээд  гурван жил болж байна. Анх Д.Энхбаатар багшийн удирд­лага дор “Тэмүүжин” клубт орж, долоо хоног хи­чээллээд улсын аваргад орж байсан. Цөөхөн хэдхэн хоног хичээллэсэн болохоор сууж, үүрдэг өөр мэх мэддэггүй бай­лаа. Тэр л миний ялах, ялаг­дах ямар байдгийг мэдэрсэн анхны тэмцээн.  Өнөөдрийн ам­жилтад хүрэх анхны шат бай­сан гэж хэлэхэд болно. Одоо бодоход сайхан санагддаг.

-Тамирчин хүнд хэцүү зүйл олон тохиолддог байх. Харин таны хувьд?
-Нэн тэргүүнд, тамирчин хүн сэтгэлзүйн бэлтгэл сайн хангасан байх хэрэгтэй. Сэтгэлзүйн бэлтгэлгүй бол амжилт гаргана гэдэг тун хэцүү. Миний хувьд  тамирчин хүний хамгийн хэцүү зүйл нь жин хасах. Мөн янз бүрийн тэмцээнд явахад тамирчдад тулгамддаг бэрхшээл бол зардал мөнгө. Хэдий сайн тамирчин байлаа ч гадаадын тэмцээн, уралдаанд явах зардалгүй бол өөрийнхөө боломжийг алдаж буй хэрэг. Бид гадаадын болон дотоодын тэмцээн уралдаанд өөрсдийн зардлаар л явдаг. Тэгж их зардал мөнгө гаргаж явчихаад  ганзага хоосон буцахаас л айдаг.

-Спортын мастер цолыг маш богинохон хугацаанд авсан. Залуу хүн гэхэд сайн байна шүү?
-Хоёр жилийн дотор спортын мастер цол хүртсэн л дээ. Миний гаргасан амжилтыг төр засаг үнэллээ гэж боддог. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж өөрийнхөө чадлынхаа хэрээр л барилдсан. Гаргасан амжилтаа дурдвал, 2012 онд Москва хотод болсон бүстэй барилдааны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Саха хотод болсон Азийн хүүхдийн их наадмаас алтан медаль, Малайз улсад болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнээс алтан медаль, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө авсан. Нийтдээ дотоодын болон гадаадын 30 гаруй медалтай юм байна.

-Анх энэ спортод хөл тавихад нөлөөлсөн хүн байгаа юу?
-Мэдээж, байлгүй яахав. Манай гэр бүлийнхэн бөхчүүд шүү дээ. Өвөө маань Говь -алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн заан Сандаг гэж хүн бий.  Аавыг маань Сандагийн Цэрэгбаатар гэдэг. Би анх ахыгаа дагаж л энэ спортод орсон. Манай ах чөлөөт бөхийн спортын мастер мөн Бигэр сумын харьяат сумын заан Ц. Эрхэмбаяр гэж хүн бий. Ах маань гадаад, дотоодын олон тэмцээнээс медаль авч байсан. Ахынхаа медаль авч байхыг нь харахад их гоё, өөрийн эрхгүй сэтгэл огшдог байлаа. Ингээд л ах маань намайг анх “Тэмүүжин” клубт оруулсан юм.  Эднийгээ гомдоохгүй, сайн барилдах юмсан гэж хичээж барилддаг.

-Удахгүй дэлхийн аваргын тэмцээнийг зорино?
-Тиймээ. Бирм улсад ирэх сард болох Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд явна. Энэ бол миний хувьд их хариуцлагатай тэмцээн. Хэрвээ би медаль хүртвэл олимп явах эрхээ авна. Энэ тэмцээнээс ирээд Хятадын Наньжин хот болох Хүүхдийн их наадамд явна. Завсар зайгүй л бэлтгэл хийж байна даа. Энэ завшааныг ашиглаад “Тэмүүжин” клубийн Багш Д.Энхбаатар болон гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ л хэлье.

0 Сэтгэгдэл
good luck
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан