Томоохон местэнд очсон хэн бүхэн хүний гар харахгүй амьдрах хөрөнгө хуримтлуулдаг жишиг Монголд тогтоод удлаа. Түүний жишээ Монголын толгой баячуудын нэг ГОК-ын "босс" асан Ч.Ганзоригийн бэр Д.Энхзулыг "Ханбүргэдэй" их дэлгүүрийн өв залгамжлагч гэдгийг дээдсийн хүрээнийхэн андахгүй. Ихэр хүүхдийн эх тэрээр хөрөнгөтэй айлын танхил охидын адил эцэг эхийнхээ хуруу хумсаа хуйхлан байж хураасан хөрөнгийг баруун солгойгүй цацаад байдаггүй нэгэн.
Гэр бүлийнхээ бизнесийг улам өргөжүүлэхийн төлөө энд тэндэхийн брэндүүдийг судлан энэ талаар мэргэшээд байгаа нэгэн гэлцдэг. Боломжтой иргэдийн үйлчлүүлдэг гэх тэдний дэлгүүр саяхан сувдан эдлэлээрээ алдартай Германы нэгэн брэндийг онцлон худалдаж дээдсийн тансаг хатагтай, танхил охидыг хошууруулж байгаа сурагтай. Нөхөр тэмүүлэн нь ирээдүйтэй залуу бизнесмэнүүдийн тоонд багтаж аавыгаа даган хурдан моринд ч нугасгүй гэдэг.