Долгорсүрэн зааны амины ганц гэдэг Д.Ичинноров охин нь ах нарынхаа хамгаалал, нөмөр нөөлөгт бөмбөрч өссөн нэгэн. Ах нартайгаа тоглож өссөн болохоор ч тэр үү элдэв ааль зангүй хүмүүжил сайтай түүнийг мэддэг нэгэн нь эр хүн шиг шулуун шударга эршүүд зантай ч гэх нь бий. Ичка гэж дотныхных нь дууддаг тэрээр Японд боловсрол эзэмшиж байхдаа сургуулийнхаа бэйсболын аварга хүртэл болж байсан ирээдүйтэй сайн гэдэг тамирчин байсан гэнэ шүү. Их аварга ахынхаа ачаар тус улсын нэр нөлөө бүхий урлаг соёлынхонтой ихэд дотно нөхөрлөдөг урлаг соёлын хамаг л арга хэмжээ түүний оролцоотой өрнөдөг байсан гэдэг.
Хөгжилтэй оронд өндөр боловсрол эзэмшсэн Ичка өдгөө эх орондоо суурьшиж гэр бүлийнхээ мэдэлд байдаг АСА циркийн үйл ажиллагаанд анхаарал тавин ажилладаг болжээ. Хуучин цирц цирк байхаа болилоо хэмээн олны хэл амны бай болоод байсан эл газрын менежмент сүүлийн үед ихэд сэргэх болсон нь түүнтэй холбоотой. Сүүлд л гэхэд дэлхийн циркчдын шилдэг номеруудыг эх орондоо урин тоглуусан гэдгийг уншигч та санаж байгаа байх.