Дуучин Николь Шерзингер, “Formula1”-ийн нисэгч Льюис Хэмилтон нар таван жил хамтдаа байсны эцэст салжээ. Тэднийг удахгүй сүй тавих нь гэж хэвлэлүүд бичиж байсан үед тэд салснаа мэдэгдсэн нь олныг гайхашрууллаа. Гэхдээ өмнө нь хоёр удаа салж байсан тэднийг эргээд эвлэрэх биз гэсэн фэнүүд нь итгэж байна. Урлаг, спортын салбарт ид гялалзаж яваа хоёр алдартны завгүй ажлын хуваарь хамтдаа байх боломж олгохгүй байгаа нь хоёр тийш болоход хүргэсэн гэж ойр дотныхон хэлж байна.
Николь, Льюис хоёр 2007 оны Евроын хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр танилцсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр удаа харилцаагаа түр тасалж байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны эхээр тэд хэдэн сар тусда байсны эцэст эргээд нийлсэн билээ.