АНУ-ын Калифорни мужийн Гарден Гров хотын иргэн 50 настай Кэтрин Кью 2011 оны долдугаар сард нөхөр нь салахаар шийдэж үззхэд өргөдөл өгснийх нь төлөө нойрсуулах эм өгч байгаад гар хөлийг нь орноос хүлээд эмзэг эрхтнийг нь тайрчихжээ. Тайрсан эрхтнээ бүр жижиглэн хэрчих машинд хийж үгүй болгосныхоо дараа түргэн тусламж дуудсан байна. Хэргийн газарт ирсэн цагдаа, эмнэлгийнхэнд эмэгтэй нөхөр нь ийм шийтгэл хүлээх ёстой хүн гэж хэлсэн гэнэ. Харин нөхөр нь хожим нь амьдрал нь ямар ч утга учиргүй болсон, тэр миний хамаг илтгэл найдварыг үгүй хийсэн” гэж гомдолложээ.
Эмэгтэйн өмгөөлөгч Кэтрин Кьюг хар багаас нь нөхөр болох хүн нь дарамталж, хүчирхийлж байснаас сэтгэцийн эмгэгтэй болсон гэж өмгөөлсөн ч түүнд бүх насаар нь хорих ял өгөхөөр байна. Одоогоор эмэгтэй батлан даалтад байгаа юм байна.