Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Путины “нууц амраг” үнэнээ дэлгэжээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимири Путины гэргийгээсээ салсан гашуун үйл явдлын дараа түүнийг нэрт гимнастикч асан Алина Кабаеватай нууц холбоотой гэсэн дам яриа  дахиад л хүчээ авч тархаад байгаа юм.
Харин гурван долоо хоног өнгөрсний дараа гимнастикч, Төрийн Думын гишүүн Алина Кабаева хэвлэлд ярилцлага өгч хувийн амьдралынхаа талаарх таагүй ярианд няцаалт өгчээ.


Путин, Кабаева хоёр хүүхэдтэй юу

“Большой спорт” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Кабаева анх удаа энэ талаар нуухыг хүссэнгүй. “Амьдралын туршлага маань намайг хувийн амьдралаа нэг их илэн далангүй дэлгээд байхгүйгээр сургасан юм. Ер нь хүн бүр л ажил, спорт, наадам, мэргэжлийн талаар ярьдаг ч хувийн амьдралаа нэг их дэлгээд байдаггүй биз дээ” гэж тэр хэлжээ. Тэр “Би ганц л юмыг хэлж чадна. Надад хүүхэд байхгүй. Энэ бол үнэн” гэж эрс хэлсэн байна.
Үүний өмнө Кабаева хоёр хүүхэд төрүүлсэн, тэд нь Путины хүүхэд гэж хэвлэлээр бичиж байсан билээ.
 
Тэр хоёрын харилцааны түүх

Оросын ерөнхийлөгч Кабаева хоёрын харилцаа 2008 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд “Московский корреспондент” сонин Путиныг эхнэрээсээ салаад гимнастикчтай гэрлэх гэж байна хэмээн бичсэн байдаг. Харин ерөнхийлөгч үүнийг няцаасан юмдаг. Тэр “Бусдын хэрэгт, тэгэх тэгэхдээ гэр бүлийн хэрэгт хоншоороо дүрж, эротик үлгэр зохиож байх хэрэггүй” гээд “энэ ярианд үнэн үг нэг ч алга” гэж байсан юм.
За барууны хэвлэл ч гэсэн ингэж л шуугьж байсан. Кабаева ерөнхийлөгчийн анхны хүүхдийг төрүүллээ гэснийг гимнастикч 2009 оны тавдугаар сард няцааж байсан. Гэвч хоёр жилийн дараа Кабаева жаахан хүүхэд тэвэрчихсэн зургийг хэвлэлүүд нийтэлж шуугиан тарихад гимнастикч энэ бол хамаатны нь хүүхэд гэж няцааж байлаа.
Энэ бүх шуугиан ерөнхийлөгч гэргий Людмилагаасаа хөндийрсөнтэй холбоотой улам хүчээ авч ердөө энэ оны нэгдүгээр сард гэхэд л Тhe New York Post хүртэл гимнастикч мааньвПутинд охини төрүүлж өглөө гэж бичиж байсан юм.

0 Сэтгэгдэл
олны үг ортой л байдаг юм даа
Muu yashka targan ynee outintaigaa taarsan boginohon gahai
setguulch nartai uulzaach
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
setguulch nartai uulzaach
Хамгийн их уншсан