“Forbes” сэтгүүлээс хамгийн нөлөөтэй нэр алдартнуудын жагсаалтыг гаргав. Жагсаалтыг Америкийн ТВ-ийн хөтлөгч Опра Уинфри тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд Леди Гага орсон бол гуравдугаарт найруулагч Стивен Спилберг оржээ. Удаах байруудад дуучин Бейонсе, Мадонна нар орж. Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлж байсан дуучин Женнифер Лопес энэ жилийн жагсаалтад бүр 12 дугаар байр хүртлээ буужээ.
Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь нэр нь гарсан давтамж, ТВ сувгуудаар яриа өгсөн тоо, сэтгүүлийн нүүрэн дээр зургаа гаргасан тоо, жилд олсон орлогын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.
Жагсаалтыг тэргүүлсэн Опра Уинфри 25 жилийн турш “Опрагийн шоу” нэвтрүүлгийг хөтлөн олны танил хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон юм. 2011 оноос өөрийн гэсэн “Oprah Winfrey Network” ТВ суваг нээн түүнээ хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилийн дотор Уинфри 77 сая долларын орлоготой ажиллажээ.