Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Месси татвараа төлөв

Испанийн “Барселона” багийн хөлбөмбөгчин Лионель Месси ба түүний эцэг Хорхе Мессийг тус улсын татварын алба татвараас зайлсхийсэн гэж албан ёсоор ял тулгаад байгаа. Месси анхандаа Испанийн нэг ч хуулийг зөрчөөгүй “Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ийм кампанит ажил өрнүүлэн бидний гүтгэж, үзэн ядаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Энэ маш их хэрцгий зүйл” гэж мэдэгдэж байв. Гэвч  Испанийн хуулийн дагуу татвараас зайлсхийсэн хүнд хоёроос зургаа хүртэлх жил хорих ял ноогдуулж, нийт цалингийн 150 хувьтай тэнцэх торгууль ноогдуулдаг. Тиймээс Месси энэ бүх таагүй зүйлээс мултрах, мөн хэргээ шүүхээр шийдүүлэн дуулианы баатар болохоос зайлсхийхийн тулд татварын албанд 10 сая евро төлжээ.
Түүнийг автайгаа нийлэн сурталчилгаанаас олсон мөнгөө Белиз ба Уругвайд бүртгүүлсэн хуурамч компаниудын данс руу шилжүүлэн татвараас зайлсхийж байсан гэж Испанийн татварынхан үзсэн юм.
Гэхдээ “Барселона” багт жилийн 16 сая еврогийн цалин авдаг, үүний дээр реклам сурталчилгаанаас 22 сая еврогийн орлого олдог Мессигийн хувьд 10 сая евро бараг юу ч биш гэж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан