Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Орчин үеийн 10 аймшигтай хүний махан хүнстнүүд

- Бага насныхан болон эмзэг хүмүүс үзээд хэрэггүй биз дээ -

Хүн төрөлхтөн хөгжлийн цоо шинэ эрин үед хүрсэн ч гэлээ хүний махан хүнстнүүд бас байна аа. Өөрийнхөө хурааг идчихсэнээс эхлээд интернетээр өөрийнхөө идшийг хайж байгаа хүн гээд орчин үеийн махчингуудын тухай өгүүлж байна.

1.    Бэлгэ эрхтнээрээ хоол хийж 250 доллараар үнэлсэн япон эр

2012 онд японы бэлгийн сулралтай Мао Сугияма гэх 22 настай нэгэн эр өөрийн бэлгэ эрхтнээрээ хоол хийж идэхийг хүссэн хүмүүсийг 250 доллараар урьсан байна. Хоолоо тэр мэргэжлийн тогоочийн хяналт дор өөрөө бэлтгэж мөөг, элдэв амттанаар хачирлаж. Тэгээд сонирхол нэгтнүүдээ цуглуулан хөгжим сонсч энэ сэдвээр яриа хөөрөө өрнүүлж. Гэхдээ түүний урилгаар 70 хүн ирсэн ч яг тэр хоолоо бол зургаан хүнд л хуваасан байна. Бусад нь яахав үхэр, матрын мах л идсэн гэнэ. Түүний энэ хачин хоол идсэн хүмүүс нь 30 настай хос, 22 настай бүсгүй, 32 настай нэг эрэгтэй, энэ арга хэмжээг зохион байгуулсан 29 настай Сигэнобу Мацузавюа нар байсан гэнэ.


2.    Салсан нөхрөө алж хүүхдүүддээ хоол хийж өгсөн австрали эмэгтэй

Кэтрин Найт өршөөл гуйх  эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан австралийн анхны эмэгтэй. Тэр бол хүчирхийлэгч. Нөхөр байсан нэгнийхээ хиймэл шүдийг эвдэж, өөр нэг нөхрийнхөө найман долоо хоногтой хавны хоолойг нүдэн дээр нь огтолж байсан эмэгтэй. 2000 онд нөхөр байсан Прайсыг  37 удаа хутгалж алан арьсыг нь өвчин зочны өрөөндөө дэлгэсэн. Дараа нь толгойг нь тасдаж чанасны зэрэгцээ гуяны махнаас нь авч төрөл бүрийн ногоо амттанаар хачирлаж хоол хийн Прайсын хүүхдүүдэд өгөх гэж байсан. Азаар цагдаа нар энэ хэргийг илрүүлэн бузар “хоолыг нь” хүүхдүүд идэхээс сэргийлжээ.


3.    Азгүй учралаар тасарсан хуруугаараа хоол хийж идсэн эр

Эссекс гүнлэгийн Колчестер хотын Дэвид Плэйпенз мотоциклын осолд орж гараа гэмтээж. Хэдэн хоногийн дараа эмчид үзүүлэхэд нэг хуруу нь харлачихсан байсан болохоор эмч нар тайрахаас аргагүй гэсэн байна. Плэйпенз ч зөвшөөрч, харин тайрсан хурууг нь өөрт нь өгөөрэй гэж хүсчээ. Эмчид бол ямар хамаа байхав, өгч л орхиж. Гэтэл 30 настай Плэйпенз хүний мах идэх дуртай юмсанж. Тэр “Хүний мах ер нь ямар амттай байдаг бол гэж би үргэлж боддог байсан. Хүний мах идэж болохгүй л дээ, хууль бус. Тэгээд би өөрийнхөө махыг идвэл яах бол гэж бодоод хуруугаараа хоол хийгээд идсэн, тааламжтай  сайхан байсан” гэж ярьжээ.
 Тэр бүр энэ явдлынхаа зургийг авхуулж, ясыг нь хадгалсан байна. Олон нийт, нөхдийнхөө зүгээс шүүмжлэл хүлээсэн ч түүнийг буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй, гэмт хэрэг гэж үзэх аргагүй гэнэ.


4.    Өөрийнхөө олзыг интернетээр олдог махчин

Армин Мивес бүр 12 настай байхаасаа л хүн алж, махыг нь идэхийг хүсдэг байж. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд түүнд 29 жил, интернетээр 430 харилцаа тогтоох шаардлага гарсан байна. Үхэхийг хүссэн хүн хайсан зар чатад тавьж “Үхэхийг хүсч байгаа 18-30 насны эрэгтэйг хайж байна” гэсээр байсан гэнэ. Гэтэл берлиний 43 настай Бернд Брэндс гэгч өөртэй нь ижил компьютерийн мэргэжилтэй нэгэн гарч иржээ. Тэр бүр машинаа зараад, “хувийн хэргээр” хэмээн ажлаасаа чөлөө авч Мивесийнд ирэх нь тэр. Тэд Брэндсийн эмзэг эрхтнийг тайрахаар тохиролцож. Тэгээд сармис, перецээр амтлан буцалгаж хоёулаа иджээ. Дараа нь Мевис Брэндсийн цээж рүү 30 см том хутгаар дүрж алсан байна. Тэгээд биеэс нь 29 кг мах шулж аван хөргөгчиндөө 7 сар хадгалан бага багаар гарган цэцэрлэгтээ хоол хийж иддэг байсан байна. “Ямар амттай байсныг үгээр хэлэх ч аргагүй” гэж тэр цагдаад хэлсэн байдаг.  Гэрээс нь хүний махаар хэрхэн хоол хийх тухай өөрийн нь бэлтгэсэн номын эх байсныг цагдаагийнхан олсон байдаг. Түүнийг өөр нэгэнд энэ талаар санал тавихад нь татгалзсан тэр цагдаад хэлснээр олж илрүүлэн баривчилсан.


5.    Бусдын нүүрийг идчихсэн махчин

2012 ондамерикийн Майяма хотод өр нэгний нүүрийг зажлаад идчихсэн нэгнийг цагдаа буудан хороосон бичлэгийг бараг л бүх телевиз дамжуулсан. Гэрч болсон нэгэн энэ аймшигт явдлын бичлэгийг хийсэн байдаг. Руди Юджин гэгч Рональд Поппогийн нүүрийг зулгааж хүнд гэмтэл учруулснаар тэр нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хүрсэн байна. Энэ үеэр цагдаа шаардлага тавьсан ч тэр нөгөөгийнхөө нүүрийг “идсээр” байсан тул аргагүйн эрхэнд гал нээсэн байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар бол зургаан ч удаа бууджээ. “Цагдаагийнхан түүнд шаардлага тавьсан ч тэр нөгөөгийнхөө нүүрийг зулгаагаад л идэж байсан” гэж нэг гэрч өгүүлж байна. Цагдаа ч гэсэн “Шаардлага сонсоод тэр толгойгоо дээш болгоход аманд нь хэсэг мах байсан. Тэгээд түүнийгээ зажилж байсан” гэсэн байна. Түүнийг буудаж алсан цагдаагийн түрүүч Алтар Уильямс  харин жинхэнэ баатар болсон доо.


6.    Номхон далайн арал дээр идүүлсэн германы жуулчин

Германы 40 настай жуулчин Стефан Рамин номхон далайн Нуку-Хива арал дээр явж байгаад сураггүй алга болсон. Гэтэл биеийн нь хэсгүүд унтарсан түүдэг галын дэргэдээс олдсон нь махчин омгийнхны байдаг газар гэнэ. Рамин уг нь өөрийн найз бүсгүй 37 настай Хайк Дорштой хамт явсан.
Тэр газарч Генри Гаититай танилцаж зэрлэг ямаа агнахаар арлын хойд хэсэг рүү явсан гэнэ. Гэтэл газарч нь эргэж ирээд Дорш хатагтайд зэрлэг омгийнхон тэдэн рүү халдаж Раминыг ой руу авч явсан гэжээ.
Орон нутгийн эрх баригчдад хэлж эрж хайсаар биеийн үлдэгдэлд ДНК-гийн шинжилгээ хийж үзсэнээр Раминых болохыг нь тогтоосон байна.  Тэнд нь хүний шүд, яс, чөмөг, гавлын яс байсан гэдэг.


7.    Ахынхаа махыг  идсэн оросын хоёр махчин

2009 онд хоёр махчин нөхөр ахыгаа алаад үүнийгээ нуухын тулд махыг нь зургаан сарын турш идсэн хэрэг гарсан. Пермь хотын ах дүү 28 настай Тимур, 23 настай Марат хоёр ах Рафисаа алсан байна. Цагдаагийнхан сэжиглэж тэнээс асуусан ч сураггүй алга болчихлоо гэжээ. Гэтэл цагдаагийнхан тэдний гэрээс Рафисын араг ясыг олж. Тэд махыг нь бүр мөлжөөд цэцэрлэгтээ ясыг нь нуучихсан байж. Хөршийгөө алсны төлөө шоронд 10 жил суусан  болохоор дахиад шоронд орохгүйн тулд ахыгаа алсан гэж Тимур мэдүүлсэн гэдэг. “Дахиад л торны цаана суухгүй юмсан гэхдээ түүнийг идэхээр шийдсэн. Тэгээд л толгойг нь тасалж булаад, биеийг нь хэсэг хэсэг болгон хөргөгчид хийсэн” гэж Тимур мэдүүлсэн байна. Ингэж зургаан сарын турш хоол хийж идсэн. Марат нь ч өөрийнх нь  талд байсан гэж мэдүүлжээ. Ах Рафис нь түүний хүн алсныг төлөө байнга зэмлэж, дахиад цагдаад мэдүүлж магадгүй байсан гэнэ.


8.    Нас барсан нөхрөө идсэн хоёр эр

Дөрвөн найз нийлээд амралтаа өнгөрүүлэхээр суудлын тэргэнд суугаад гарч өгч. Тэдний сонирхлыг чоно, баавгай, зэрлэг араатан ихтэй, алмастай гэдэг  дорнод Сибирь татжээ. Гэтэл хоёр нь эргэн ирж, нэг нь сурагүй алга болон 44 настай Андрей Курочкин хачирхалтай байдлаар нас барсан байх нь олджээ. Эхлээд хөлдөж үхсэн гэж тогтоож. Гэтэл дараа нь аймшигт үнэн нь тодорсон байна. Тэгэхнээ нөгөө хоёр нь өлсч үхэхгүйн тулд биеийг нь хэсэг хэсэг болгон жижиглэж идсэн болохыг цагдаа нар тогтоожээ. 37 настай Абдуллайев “Бид гэхдээ Курочкиныг өөрөө нас барсных нь дараа идсэн” гэж мэдүүлсэн байна. Гэхдээ л цагдаагийнхан үүнд нь итгэхгүй, тэднийг аллагын хэргээр шалгаж эхэлжээ.


9.    Эхнэрээрээ хоол хийсэн ахлах тогооч

2009 оны аравдугаар сарын 18-нд Дэвид Вьенса түүний эхнэр Дон хоёр аймшигтай маргалдах нь тэр. Бүр биеэ барьж тэсэлгүй эхнэрийнхээ амыг скочоор нааж, хөлийг нь тушиж. Тэр үүнийгээ эхнэрээ хар тамхины төлөө хотоор сэлгүүцүүлэхгүй гэсэндээ л хийсэн гэж мэдүүлдэг. Маргааш нь эхнэр нь үхчихсэн байх нь тэр. Паникт орсон Дэвид цагдаад хэлээд бууж өгөх үү, нуухуу гэдэг зааг дээр ирсэн. Тэр Калифорни мужийн Торранс хотын Thyme Cafe зоогийн газарт ахлах тогооч байсан. Цагдаад мэдүүлэхдээ тэрээр “би түүний махыг аажмаар бэлтгэсэн, үүнд дөрөв хоног л орсон” гэжээ. Тэр эхнэрийнхээ 47 кг махыг ачааны том контейнерт оруулан эвдэж махыг нь зоогийн газартаа оруулан халуун усанд буцалгаад хог гаргадаг нүхээр гадагшлуулж байж. Бусад  хэсгийг хог руу хаясан байна. Одоо ганцхан гавал нь үлдлээ. Хаа нэгтэй хаячихалгүй, оршуулах ёстой ганц зүйл л тэр байлаа” гэж цагдаад хэлсэн байдаг. Тэр гавлыг нь ээжийнхээ байшингийн дээврийн хөндийд нуусан гэдэг ч цагдаагийнхан олоогүй.


10.    Хүүхдийнхээ махаар хамаатнуудаа дайлсан ээж

Шашны нэгэн урсгалын гишүүн 2008 онд Клара Моероваг өөрийн хүү Ондрей, түүний есөн настай ах Иаков нарын махаар хамаатнуудаа хооллосон гэж мөрдөн шалгаж эхэлсэн. Тэд найм, есөн настай хоёр хүүгийн бие дээр тамхиныхаа галаа унтрааж, суран бүсээр зодож, махнаас нь огтлон идэцгээсэн гэдгийг хоёр жаал гэрчилжээ. “Грааля хөдөлгөөн” гэдэг шашны энэ урсгалд хамаардаг эгч дүү Катерина, Скрлова, нар Моероватай хамтран ийм үйлдэл хийснийг цагдаа нар илрүүлсэн. 

0 Сэтгэгдэл
би лав бөөлжлөө
би лав бөөлжлөө
Iim yum bas baidag bhneee.lol gej zaza.niigemee tsewerleh ymsan daa.chawaas
Гүэ яхавдээ гаж бодолтой л бхгүй юу ээж нь жирэмсэн бхдаа архи ууцын бгааз
Гүэ яхавдээ гаж бодолтой л бхгүй юу ээж нь жирэмсэн бхдаа архи ууцын бгааз
mah unetei bolohoor mahassan humuus iim ym hiideg baih. esvel hun ideh sain gesen teneg oilgolt baidag baij magad
Гүэ яхавдээ гаж бодолтой л бхгүй юу ээж нь жирэмсэн бхдаа архи ууцын бгааз
Гүэ яхавдээ гаж бодолтой л бхгүй юу ээж нь жирэмсэн бхдаа архи ууцын бгааз
niigmiin setgel zuid sorgoor noloolj gaj dontonguudad buruu sedel ogson iimerhuu medeeenuudeee ustgaach tanai sait
iim medeelel tawih ni tun ch zohisgui hereg.
erguu mal psdaku ve
Санал нэг байнааа, ийм муу муухай юм бага байгаасай
tiishdee. tavih medee mundsan bish yanz burin hereg iheer garj bhad dontoi yumnuud boldog yum bn l gej bodiishd. ene medeegee remove hiivel taarna
NIIGMIIN SETGEL ZVIG ZOCHIROOSON MON ZARIM NEG TENEG HVMVVST SANAA OGSN IIM TENEG YM BITGII TAWIACHEE TANARAAS GUIJ BNA TSAAGUUR CHIN IIM YM HIICHIH HVMVVS ZONDOO BGAA SH DEE
ymar teneg buzar emegtei we aluul taarna nobshiig
магадгүй шүү
iim yum bihihee bolimoor yum.gaj yumnuud duuraival yanaa.
магадгүй шүү
sanal neg bnaaaaa...
iim yum tavikhas boliochoo, iim teneg yum het zadgai gazar gardag. setguulzui,setguulchiin yos zui gej medehgui bol naad site aa haamaar yum. iim medee l dutaj gene. oligtoi yum tavij chadahgui bol haagdsan ni deer dee.
ene met medee niitlelee ingej hamaagui tsatshaa boliochee... uhamsar muutai yumnuud duuraina shuu dee...
Санал нэг байнааа, ийм муу муухай юм бага байгаасай
sanal neg bnaaaaa...
ee burhan minee ed nar chin odoo yu we?
burhan mini
buzar novshnuud ve.......
buzar novshnuud ve.......
Хамгийн их уншсан