Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Аминаас үнэтэй Монгол” хэмээх дууг Ардын жүжигчин А.Долгортой хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго бие даасан “Хүслийн бороо” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ.
Тэрээр Болгор улсын Софи хотын Хөгжмийн академид суралцаг юм. Болгор улсын Софи хотын Хөгжмийн академид Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, ДБЭТ-ийн гоцчлол дуучин, МУГЖ С.Мөнгөнцэцэг нар төгссөнийг урлаг сонирхогчид андахгүй мэдэх биз.
Ийн харь оронд урлагийн сургуульд суралцаж, хичээлийнхээ амралтаар нутагтаа түр саатдаг байсан дуучин Л.Солонго харин энэ удаа нутагтаа нэлээд удаан хугацаанд саатах бололтой. Учир нь, тэрээр найман сартай жирэмсэн аж. Өчигдөрхөн шинэхэн номныхоо нээлтийг хийсэн яруу найрагч М.Хүрэлсүхийн гэргий болж, хосууд анхныхаа үрийн зулайг үнэрлэхэд ойрхон байгаа нь энэ аж. Уран бүтээлээрээ холбогдсон хосууд маань Монгол, Болгар улсын хооронд жим гартал явж уран бүтээл, хувийн амьдралаа цалгардуулахгүй хорвоод мэндлэх бяцхан үрээ тэсэн ядан хүлээж байгаа гэнэ лээ.